"Zero waste" хэв маягийг хэвшүүлснээр байгаль дэлхийгээ хайрлаж, зардал багатай амьдарна гэдгийг хүмүүсийн олонх нь мэддэг. Гэвч яг юунаас эхлэхээ тэр бүр мэддэгүй. 


Иймд юунаас эхлэх хэрэгтэй талаар буюу "Zero waste" хэв маягийг хэвшүүлэх хялбар 6 алхмыг хүргэж байна.

1. Усны сав- Та 7 хоногт гурван удаа 800 төгрөгийн үнэтэй хуванцар савтай худалдааны ус уудаг гэж үзвэл жилд 156 ширхэг буюу 124.800 төгрөгийг зөвхөн ус уухад зориулаад зогсохгүй байгаль эхийг хордуулж байгаа юм. Харин өөрт тохирсон усны савтай болсноор энэ бүгдийг багасгаж чадна. 


2. Цэвэрлэгч хөвөн- Эмэгтэйчүүдийн өдөр тутамдаа хэрэглэдэг нүүр цэвэрлэгч хөвөн нь дунджаар 6000 төгрөгийн үнэтэй. Нэг удаа нүүр цэвэрлэхэд 3-6 ширхэг хөвөн ашиглагддаг. Сард хоёр уут цэвэрлэгч хөвөн ашигладаг гэж үзвэл жилд зөвхөн нүүр цэвэрлэгч хөвөнд 144.000 төгрөг зарцуулна гэсэн үг юм. 

Тэгвэл нэг удаа хэрэглээд хаях цэвэрлэгчийнхээ оронд 1000 удаа буюу 3 жил хэрэглэх боломжтой цэвэрлэгч хөвөнг ижил үнээр авах боломжтой гэвэл та итгэх үү. 7000-15.000 төгрөгийн үнэтэй.


3. Шүдний сойз- Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг сойзыг пластик материалаар хийдэг. Пластик зүйлийг бүлээн усаар норгоход Bisphenol A гэх хорт бодис ялгардаг байна. Тиймээс бид өдөр бүр хорт бодисыг бага хэмжээгээр бие рүүгээ оруулж байна гэсэн үг юм. Харин эко сойз нь хулсаар хийгдсэн байдаг тул эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй байна. 


4. Сам- Хуванцар сам нь үсний өөрийн эрүүл тослогийг үгүй хийж, хуйхыг гэмтээж, үс салаалахад нөлөөлдөг. Харин модон самыг гахай болон адууны дэлээр хийдэг. Энэ нь үсний тослогжилтийг тэнцвэржүүлж, үсэнд хуур цэвэрлэгээ хийхээс гадна хуйхны цусан хангамжийг сайжруулдаг.


5. Гялгар уут- Бид дэлгүүр орох бүртээ гялгар уут худалдаж авдаг. Энэ нь нэг удаа л ашигладдаг тул шууд хаягдаж, 1000 жилийн турш хөрс бохирдуулсаар байдаг. Тэгвэл өнөөдрөөс эхлээд гялгар уутаа даавуун уутаар солиорой. 


6. Сарын тэмдгийн аяга- Дэлхий дээр жилд 45 тэрбум ариун цэврийн хэрэглэл хог болон хаягддаг. Тэдгээрийг залгах юм бол наранд хүрэх замтай тэнцэх хэмжээний, газарт булбал 91,44 метр.кв нүх хэрэгтэй болно. Ихэнх ариун цэврийн хэрэглэлийг пластик материал ашиглаж хийдэг тул 100 гаруй жилийн турш задарч шингэдэггүй далай тэнгис, хөрс ус орчны бохирдол үүсгэж байдаг.

Тампон болон ариун цэврийн хэрэглэл 5мл цус шингээдэг бол сарын тэмдгийн аяга нь 15-25мл цус хуримтлуулж авдаг ба 12 цагийн турш хэрэглэж болдгоороо давуу талтай. Сарын тэмдгийн аягыг эрүүл мэндийн болон гоо сайхны мэс засалд ашигладаг өндөр чанарын силиконоор хийдэг тул ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэггүй байна. Мөн та нэг аягыг 25-60 мянган төгрөгөөр худалдаж аваад 10 жил хэрэглэх боломжтой тул мөнгөнд хэмнэлттэй.