Хүний алганы хээгээр уншиж, мэргэлэх буюу хироманти Зүүн өмнөд Азид үүссэн бөгөөд Энэтхэг, БНХАУ, Тибет болон зэргэлдээ нутаг дэвсгэрт өргөн тархсан байдаг. Таны алган дээрх зураасыг хараад тэд ирээдүйг тань зөгнөнө. Хоёр алгаа хавсран, тодорхой шугамын дагуу байршуулсанаар таны хайр дурлал болон гэр бүлийн харилцааны талаар маш олон зүйлийг хэлж болно. Таны хувийн амьдрал ямар байх талаар мэдэхийг хүсэж байна уу?

Үүний тулд та хоёр алгаа дээш харуулан, хурууны доор байрлалтай зураасуудыг хараарай.


1. Зүүн алга дээрх зураас баруун алган дээрх зурааснаас дээр байрлалтай.

Хэрэв таны зүүн алганы зураас баруун гарны зурааснаас дээр байрлалтай бол та хайр дурлалын төлөө тэмцэгч. Та өөрийн үнэт зүйлсийн төлөө тэмцэхээс айдаггүй.


2. Баруун алган дээрх зураас зүүн алган дээрх зурааснаас дээр байрлалтай.

Хэрэв таны баруун алганы зураас зүүн алганы зурааснаас дээр байрлалтай бол та хуучинсаг, хөгшин хүмүүстэй хүрээлэлд байх дуртай хүн. Гэр бүлийн харилцааны тухайд та өөрөөс ахимаг насны хүмүүсийг илүүд үздэг.Та нээлттэй, шулуун шудрага хүн бөгөөд бусдаас өөрөөр сэтгэдэг. 


3. Хоёр алганы зураас нэгэн хэмд байрлалтай бөгөөд төгс нугалаа үүсгэдэг.

Хэрэв таны баруун алганы зураас болон зүүн алганы зураас нэгэн хэмд байршиж байгаа бол та сэтгэлдээ хүүхэд хэвээрээ байна гэсэн үг. Та хүний сэтгэлийг сонсож, ойлгож чаддаг. Эргэн тойрны хүмүүс таны мэддэг учир, хүнд хэцүү үед үргэлж танд ханддаг.