Бидний 18:00 цагаас шөнө дунд хүртэл хийж байгаа үйлдэл маш их үнэ цэнтэй, утга учиртай байдаг байна:

Зарим хүн өөрийнхөө карьерыг ажлын найман цагийн турш хичээж ажилласнаас хамаардаг гэж үздэг. Мөн тэдний ирээдүй удирдагч болон компаниас хамааралтай гэж боддог. Гэвч бодит байдалд…

Ихэнх хүний хувьд карьер зөвхөн өөрсдөөс нь хамаардаг…


МЭРГЭЖЛИЙН ӨСӨЛТ ДЭВШИЛТ ЗӨВХӨН ХҮНЭЭС ӨӨРӨӨС НЬ ШАЛТГААЛДАГ!

Та амьдралдаа урагшлахгүй байгаадаа ажлаа буруутгаж болохгүй. Мөн та өөрийнхөө ажилладаг компанид бүрэн хариуцлага үүрүүлж болохгүй. Тиймээс бид танд туслах таван дүрмийг танилцуулж байна. Энэ талаар дэлхийн хамгийн баян Хятад хүн, "Alibaba"-г үндэслэгч Жек Ма ярьж байна.

  • Та орой бүр юу хийж байгаа чинь маш чухал.

Би «маркетинг» мэргэжлээр сургуулиа төгссөн, гэхдээ би загвар зохион бүтээгч болохыг хүсдэг байсан.

  • Тиймээс би өдөр шөнөгүй дадлага хийж, өөрийгөө сайжруулахын тулд нэмэлт ажил авдаг байсан. Би маш их цаг зарцуулдаг байсан.
  • Би дарга болсны дараа хүүхдүүдээ унтуулчихаад сурч, нэмэлт мэдээлэл олж авдаг байсан. Үүнд би дахиад л маш их цаг хугацааг зарцуулсан. Гэхдээ би үүний ачаар хөдөлмөрийнхөө үр шимээ хүртэж эхэлсэн.

Хэрэв би зөвхөн ажлын цагаар өөрийгөө хөгжүүлдэг байсан бол хэзээ ч бүтээлч захирал, бүтээгдэхүүний менежер хийж чадахгүй байсан. Би хэзээ ч MBA-ийн оюутнуудад маркетингийн хичээл заахгүй байсан.

Би зөвхөн өөрөө өөрийнхөө хичээлд найддаг. Миний мэдэх амжилтад хүрсэн хүмүүс яг л над шиг энэ замаар явсан гэдгийг би мэднэ.

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 80


Их унш тэгвэл бүх зүйл өөрчлөгдөнө!

Дээд сургуулийн миний удирдагч байсан багш Алабама мужийн африкийн ядуу гэр бүлд төрж өссөн. Тэрээр Вест-Пойнтын цэргийн академид элссэн бөгөөд гэр бүлээсээ хамгийн анх дээд сургуульд элссэн хүн болсон. Харвардын их сургуульд элсэж MBA авахаас өмнө тэрээр туршлагатай официер болсон. Би түүнтэй анх уулзахад тэрээр өөрийнхөө карьерийг Колорадо-Спрингсд эхлүүлсэн байсан.

Би түүний хамгийн том амжилт юунд байна вэ гэж асуусан. Тэрээр хэлэхдээ би хэзээ ч уншихаа больж байгаагүй гэж хариулсан. Түүний бодлоор ном унших нь таны амьдралаас хүсэж буй зүйлийн түлхүүр юм.Тэр үргэлж уулзалт хийж байгаа хүмүүсээсээ та яг одоо ямар ном уншиж байгаа вэ гэж асуудаг. Их уншдаг хүмүүс салбар бүрт туршлагатай, мэдлэгтэй байдаг учир танай компанид маш хэрэгцээтэй хүн байх болно.

Энтони Роббинс хэлэхдээ: «Хэрэв бид өдөрт нэг цаг ямар нэгэн сэдвийн дагуу мэдээлэл авч байгаа бол жилийн дараа гэхэд та энэхүү сэдвийн талаар дэлхий дээрх 99.999% хүнээс илүү их мэдээлэлтэй байх болно».


Янз бүрийн төсөлд оролц

Хэрэв компани таны мэдлэгийг бүрэн ашиглах боломж олгохгүй байгаа бол та өөрөө өөртөө тэрхүү боломжийг нээ. Та сайн дурын төслүүдэд оролцож болох бөгөөд оролцсоноор та амжилт, алдар нэрд хүрч болно. Баг хамт олонтой ажилласнаар та хэрхэн яаж практик дээр онолын материалыг хэрэгжүүлэх вэ гэдгийг ойлгоно. Мөн цаг тухай бүрт нь хэрхэн яаж ажлыг амжуулах вэ гэдэг маш том зүйлийг сурч авна. Ийм туршлага цалингаас илүүтэй хамгийн их үр өгөөжтэй, үнэтэй зүйл юм.


Харилцаа холбоог эрчимтэй болгох

Харилцаа холбоо нь таны карьерын хурдцад нөлөөлж болно. Хэрэв танд олон танил байхгүй бол та өөрийнхөө цаг завыг тэднийг олохын тулд зарцуулах хэрэгтэй.

Харилцаа холбоо танд дараах зүйлсийг өгнө:

  • Ухаалаг найз нөхөдтэй уулзаж тэдний санаа оноог сонсох
  • Олж авахад хэцүү мэдээ мэдээллийн талаарх мэдлэгтэй байх
  • Компанидаа боломжит түншүүд, боломжит орлогыг олоход туслах 

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 80

Таны харилцаа холбоо бол ажлын тань хамгийн хүчтэй зэвсэг. Та зурагт үзэх завтай байгаа бол та өөрт хэрэгтэй хүмүүстэй харилцах зав олж чадна гэсэн үг.


Өөрийнхөө амьдралыг өнөөдрөөс өөрчилж эхэл!

Оройн 18:00 цагаас 00:00 цаг хүртэл та гэртээ байдаг. Та хэдий сэтгэлзүйн хувьд, бие махбодийн хувьд ядарсан ч хэн нэгний хэлснээр биш зөвхөн өөрийнхөөрөө юу хүссэн бүхнээ хийж болно. Та энэ үед өөрийнхөө тархийг ажлын компьютерээ унтрааж байгаа мэт унтраагаад амрааж болох ч илүү ухаантай, хүчтэй, мэдлэгтэй, харилцаа холбоогоо сайжруулах боломжтой.

Тиймээс та яг одоо, өнөөдрөөс эхэл! Үүнийг хийхийн тулд өдөрт зөвхөн нэг цагийг зарцуул!