Нэг сая доллараар зөвөлгөөгөө өгдөг, дэлхийн топ бизнес дасгалжуулагч /коуч/ Тони Роббинсийн лекцийг үзээд, зөвөлгөөг нь багцлав.

#1. Жинхэнэ удирдагчид асуудлыг ойлгоход цагийнхаа 5 хувийг зарцуулдаг. Харин үлдсэн 95 хувийг түүнийг шийдвэрлэхэд зарцуулдаг.


#2. Таны амьдрал өөрөө шийдвэр гаргаж, хөдөлж эхэлсэн үед өөрчлөгдөж эхэлдэг.


#3. Бидний амьдралын утга учир бол ямар нэгэн зүйл авах биш харин ямар нэгэн зүйл өгч, хэн нэгэн болох юм.


#4. Хүмүүс амьдралын тодорхой нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэхэд юунд хүрч чадахаа төсөөлж ч чаддаггүй.


#5. Та 30 секундээс илүү хугацаанд уурлахад энэхүү сөрөг сэтгэл хөдлөл бие сэтгэлд дахин 5 цаг байдаг.


#6. Таны өнгөрсөн болон ирээдүй тань адилхан байж болохгүй.


#7. Залхуу хүн гэж байдаггүй. Урам, түлхэц өгдөггүй зорилго гэж байдаг.


#8. Жинхэнэ шийдвэр гэдэг бол та уг шийдвэрийн дараа шинэ үйлдэл хийхийг хэлнэ. Хэрэв үйлдэл байхгүй бол та шийдвэр гаргаагүй байна гэсэн үг.


#9.
Олон хүн амьдралдаа юу хийхийг мэддэг. Гэвч зөвхөн хэдхэн нь хийж буй зүйлээ мэддэг. Мэдэх нь хангалтгүй юм. Хөдлөх хэрэгтэй.


#10.
Таны орлого өөрийн хийсэн сонголт болохоос дэлхийн эдийн засгийн асуудал биш.


#11. Та хэн ч бай өөрийн хийж буй зүйлдээ дуртай биш бол та агуу хүн болохгүй.


#12.
Хэрэв та өөрийн амьдралаа удирдахыг хүсч байгаа бол та өөрийн өдөр тутмын амьдралаа хянах хэрэгтэй. Бидний амьдралд хэзээ нэгэн өдөр хийсэн зүйл нөлөөлөхгүй. Харин өдөр тутам хийдэг зүйл нөлөөлдөг.


#13. Тоотой хэдэн хүн зорилгодоо хүрдэг. Бусад хүмүүс зорилгодоо хүрч чаддаггүй цор ганц шалтгаан бол төвлөрч чаддаггүй байдал. Ихэнх хүмүүс зүгээр л урсгалаар амьдардаг.


#14.
Бидний гол асуудал бол аливаа асуудлыг муу зүйл гэж боддог. Гэвч яг үнэн хэрэгтээ асуудлын тусламжтайгаар бид өсөж, дэвжиж, өөрчлөгддөг.


#15. «Хэзээ нэгэн цагт» гэсэн зам «хаашаа» ч хүргэдэггүй.


#16.
Та үргэлж хийж байсан зүйлээ хийсээр байх юм бол авдаг зүйлээ авсаар байх болно.


#17.
Та юу хийхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл та мэддэг зүйлээ хий.


#18. Аливаа зүйлд чин сэтгэлээ зориулж хийдэг хүн жинхэнэ аз жаргал, амьдралын таашаалыг ойлгоно.


#19.
Хэрэв та амжилттай болохыг хүсвэл амжилтанд хүрсэн хүнийг олж, түүнийг дага. Тэгвэл та амжилтанд хүрнэ.


#20. Халамж, хайр гэдэг 2 зүйл таны амьдралыг өөрчлөх дуусашгүй эх үүсвэр юм.


#21. Зорилгоо тодорхойлох нь мөрөөдлөө бодит болгох хамгийн эхний алхам юм.


#22. Амжилттай хүмүүс асуултуудыг илүү тодорхой асуудаг бөгөөд үүнийхээ хариуд илүү дэлгэрэнгүй хариулт авдаг.


#23.
Өөрийн амьдралаа гайхалтай болго. Биширдэг хүн шигээ хүн бол.


#24.
Би хүмүүст туслах тусам илүү ихийг авдаг гэдгийг ойлгодог.


#25.
Үргэлж сайжирч, өөрийгөө хөгжүүл. Хэзээ ч бүү зогс.