Джо Диспенза эмч ухамсрын нөлөөг бодит байдалд хэрхэн нөлөөлдгийг шинжлэх ухааны үүднээс судалж эхэлсэн анхны хүмүүсийн нэг. Түүний матери болон ухамсрын харилцаа хамаарлын онолын тухай “Бид дохио юу хийдгийг мэднэ” баримтат кино гарснаар түүнд дэлхий дахины алдар нэрийг авчирсан юм.

Тархи бие махбодийн сэтгэл хөдлөл, сэтгэл зүрхний хөдлөл хоёрыг ялгадаггүй тухай нээлт бол Джо Диспензагийн гол нээлт юм. 

Түүний ухамсар, мэдрэл судлалын салбарт хийсэн судалгаанууд эмгэнэлт явдлаас болж эхэлсэн гэж хэн ч бараг мэддэггүй. Джо Диспенза автомашинд мөргүүлсний дараа эмч нар түүний нурууны үеүдийг имплантын тусламжтайгаар тогтоохыг санал болгосон. Энэ нь хожим насан туршдаа өвдөлт үзүүлэх магадлалтай байсан бөгөөд зөвхөн энэ аргын тусламжтайгаар тэрээр дахин алхаж чадах байсан юм гэж эмч нар үзсэн.

Харин Джо уламжлалт анагаах ухааныг орхиж өөрийн эрүүл мэндийг бодлын хүчээр сэргээхээр шийдсэн. Эмчилгээний 9 сарын дараа гэхэд Диспенза дахин алхаж эхэлсэн. Энэ хүчин зүйл түүнийг ухамсрын боломжуудын талаар судлахад хүргэсэн юм.

Түүний эхний алхам бол энэ хэцүү зүйлийг даван туулсан хүмүүстэй уулзаж ярилцах байсан юм. Эмч нар хүнд хэцүү өвчнөөс уламжлалт анагаах ухааны тусламжгүйгээр эдгэрэх боломжгүй гэж үздэг бол ярилцлагын үеэр Диспенза энэ туршилтыг даван туулсан бүх хүмүүс бодол санааг материтай холбоотой бөгөөд ямар ч төрлийн өвчлөлийг эдгээж чадна гэдэгт итгэлтэй байсныг олж мэдсэн юм.


Мэдрэлийн суваг

Джо Диспензагийн онол нь хүн ямарваа нэгэн зүйлийг даван туулахдаа маш олон тооны нейронуудыг тархиндаа идэвхжүүлдэг бөгөөд энэ нь бидний бие махбодийн байдалд нөлөөлдөг.

Бөөмнөрөх чадварын ачаар ухамсар дахь үзэгдэл синаптик холбоог буюу нейронуудын хоорондох холбоог бий болгодог. Давтагдаж буй сэтгэл хөдлөл (нөхцөл байдал, бодол, мэдрэмж) тогтвортой нейрон холбоо буюу мэдрэлийн суваг (нейрон суваг) үүсгэдэг. Суваг бүр бидний ямар нэгэн дурсамжийг агуулж байдаг тул бид ирээдүйд ижил төстэй нөхцөлтэй таарвал бидний бие махбод эсэргүүцэл үзүүлнэ.

Бидний өнгөрсөн цаг хугацаа мэдрэлийн сувагт бичигдсэн. Бидний санаж дурсах, дэлхийг болон түүний эд эсүүдийг хэрхэн яаж мэдэрч байгааг хэлбэржүүлдэг. Бид, бидний хариу үйлдлийг аяндаа бий болж буй зүйл хэмээн үздэг. Үнэн хэрэгтээ ихэнх нь мэдрэлийн сувагт програмчлагдсан байдаг. Обьект тус бүр аль нэг мэдрэлийн сувгийг идэвхижүүлдэг бөгөөд идэвхижүүлсэн суваг бие организмд химийн урвал явуулдаг байна.

Эдгээр химийн урвалууд биднийг ямар нэгэн байдлаар өөрсдийгөө мэдэрч, хөдлөхийг зааж байдаг. Гүйх, хөдлөхгүй болох, баярлах, гуниглах, сэтгэлээр унах зэрэгт хүргэдэг. Бидний сэтгэл санааны байдал химийн урвалын үр дүн юм. Өөрөөр хэлбэл, бид бодит зүйлийг байгаагаар нь хүлээн авдаггүй, харин 99% өнгөрсөнд болсон зүйлийн үр дүн дээр хариу үйлдэл үзүүлдэг байх нь.

Нейрофизиологийн гол дүрэм бол хамт хэрэглэгдэж буй мэдрэлүүд нэгддэг. Мэдрэлийн сувгууд давтамж, туршлагын үр дүн дээр бий болдог. Хэрэв туршилт урт хугацааны турш хийгдээгүй бол мэдрэлийн суваг задрах болно. Тэгэхээр зуршил нь мэдрэлийн сувгийн нэг товчлуурыг тогтмол дарснаар бий болдог. Ингэж автомат реакци болон рефлекс үүсдэг. Та юу болоод өнгөрснийг бодож, ухаарч амжаагүй байхад таны бие тодорхой нэгэн үйлдлээр хариу үзүүлээд эхэлсэн байдаг.


Анхаарлын хүч

Зүгээр л бодоод үз: Бидний зан, бидний зуршил, бидний бие хүний байгаа байдал нь зөвхөн мэдрэлийн эсүүдийн нийлбэр юм. Бид ямар ч үед санаатайгаар, хүлээж авах чадвараа бэхжүүлж, сулруулж чадна. Анхаарлаа санаатайгаар төвлөрүүлснээр бид өөрсдийн хүссэн зүйлдээ хүрнэ. Ингэснээр бид шинэ мэдрэлийн сувгууд бий болгож байгаа юм.

Өмнө нь тархийг тогтонги, хөдөлдөггүй хэмээн эрдэмтэд үздэг байсан. Гэвч нейрофизиологийн судалгаа нь жижиг туршлага бүр тархинд хэдэн мянга, хэдэн сая нейрон өөрчлөлтүүдийг авчирч энэ нь хүний бие организмд нөлөө үзүүлдэг гэдгийг харуулсан. Джо Диспензагийн “Бидний тархины хувьсал, шинжлэх ухаан бидний ухамсрыг өөрчилдөг” номонд тэрээр логик асуулт асуудаг: хэрэв бид өөрсдийн бодол санааны хүчээр бие организмд тодорхой сөрөг төлөв байдлыг бий болговол энэ нь эцэстээ энэ гаж байдал нь хэвийн зүйл болон хувирах уу?