Малайз гэр бүлүүдийн салах шалтгаан нь инээдтэй ба зарим нь дургүйг тань хүргэнэ

Гэр бүл салалт нь хууралт, санхүүгийн асуудал, сэтгэл хөрөх болон гэр бүлийн хүчирхийлэл гээд олон шалтгаанаас болдог. Иймэрхүү шалтгаанууд нь дэлхийн хаана ч байсан шүүх гэрлэлт цуцлуулах үндэслэл хэмээн үзэн хүсэлтийг шийдвэрлэдэг. Тэгвэл Малайзын гэр бүлүүдийн шүүхэд гаргасан гомдол нь үнэхээр инээдэмтэй шалтгаанууд байдаг аж. Холбогдох мэргэжилтнүүд эдгээр шалтгааныг сошиалаар дурдахгүй өнгөрөөж чадаагүй байна.

Малайзын Гэрлэлтийн асуудлыг шүүн шийдвэрлэх албанаас хүмүүсийн ирүүлдэг гэрлэлтээ цуцлуулах хамгийн хачирхалтай гомдол, шалтгаануудыг жагсаажээ. Үүнд:

  1. Эхнэрийнх нь өгзөг толигор биш
  2. Нөхөр нь орондоо муу
  3. Эхнэр нь 30 өөр өнгийн хувцас шаардсан
  4. Эхнэр нь нөхрийнхөө шашны мөргөлийн хувцасыг бохирдуулсан. Учир нь нөхөр нь мөргөлийн газар хэт их цагийг өнгөрөөдөг
  5. Эхнэр нь ажлынхантайгаа албан зугаалгаар явах дуртай
  6. Эхнэр нь хувцасаа оройн цагаар угаах дуртай
  7. Нөхөр нь эхнэрээ үргэлж харддаг
  8. Эхнэр нь өмнөх харилцаануудаасаа сексийн илүү таашаал авдаг байснаа илчилсэн
  9. Улс төрийн зөрүүтэй шалтгаанаас
  10. Нөхөр нь эхнэрээ машинд хоол идэхийг нь дургүйцсэн
  11. Нөхрийнх нь цалин эхнэрийн цалингаас доогуур
  12. Эхнэр нь хоолоо бэлдэхдээ удаан
  13. Гэр бүлийн хүн нь орой унтаж, орой босдог
  14. Нөхрийн ажлын цаг нь төвөгтэй
  15. Нөхөр нь хуучин найз бүсгүйтэйгээ найзын харилцаатай
  16. Хэтэрхий чалчаа
  17. Дэлгүүр хэсэх хэнээтэй
  18. Нөхөр нь харамч
  19. Хувцас угаах, индүүдэх нь хангалтгүй
  20. Жорлонд орсныхоо дараа усаа татдаггүй зэрэг асуудлаар гэрлэлтээ цуцлуулахыг хүсдэг байна.



Эх сурвалж: https://nextshark.com