Асуулт: Найздаа машинаа түр зээлүүллээ. Нөгөө найз маань хэд хэдэн дүрэм зөрчсөн ч өөрөө нөхөн барагдуулна гээд мөнгө өгсөн. Гэхдээ эцэст нь энэ бүх зөрчил миний нэр дээр үүсч байгаа нь онцгүй байна.Ийм нөхцөлд яах вэ?

Хариулт: Өөр хүн жолоодож явсан нь нотлогдвол тухайн торгуулийг шилжүүлж болно. Үүний тулд хэзээ, хаана жолоодож байсныг тодруулаад хүсэлт гарган шилжүүлнэ гэсэн үг. Гол нь та өөрөө бичиг баримттайгаа нөгөө жолоочийн хамт ЗЦГ-т ирэх ёстой. Түүнээс гадна манайхны сайн мэддэггүй нэг зохицуулалт бий. Иргэний хуулийн 499-д ослын улмаас тээврийн хэрэгслийн жолооч гэм хор учруулсан бол эзэмшигч нь хариуцлагыг давхар хүлээх заалт байдаг. Үүнтэй уялдаад торгууль нь ч мөн эзэмшигчтэйгээ хамаатай. Өөрөөр хэлбэл, таны машиныг өөр хүн унаж зөрчил гаргасан бол эзэмшигч та үүнийг мэдэх үүрэгтэй.


Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв