Зурагтай бүх мэргэ нь зургаа дахь мэдэрхүйг хамааруулдаг. Хүмүүс хамгийн гол болох харц, сонсгол, үнэрт суурилдаг бол бидний үзэж буйгаар зөн совин нь зөв шийдэлд хүргэдэг. Чухал, айдастай мөчүүдэд танд төрдөг эвгүй мэдрэмжийг санаж байна уу? Зүрх яг л ямар нэгэн зүйлийг хэлж, сэрэмжлүүлэх гээд байгаа мэт. Яг л энэ мэдрэмж бидэнд үргэлж тус болж, бидний эргэн тойронд болж буй зүйлсийг олгож, зөв замыг сонгоход тус болдог. Үүний тулд дасгал сургуулилт хийж, төрж буй сэтгэл хөдлөл, мэдрэмжийг үл тоомсорлож болохгүй.

Таны өмнө зургаан төрлийн өөр зураг байна. Та өнгөрсөн амьдралдаа хэн байснаа мэдэхийн тулд доорх зурагнаас нэгийг сонгоход хангалттай. Зураг сонгохдоо зурагны цаана юу нуугдаж байгаа бол гэж сэтгэх хэрэггүй. Зүгээр л тайвшираад, сатааралгүй, зурагнуудыг харж байгаад сонго. Таны зүрх танд зөв сонголтыг хийхэд тус болно.

  1. Өнгөрсөн амьдралдаа та мэрэгч, зөнч байсан. Та хүмүүсийг хүлээн авч үнэтэй зөвөлгөөг өгдөг байсан. Таны амьдралд санаа зовох зүйл огт байгаагүй. Та бол өглөгч, нээлттэй хүн бөгөөд хэзээ ч хүнд атаархаж, сөрөг мэдрэмжийг тээж байгаагүй. Өмнөх амьдралынхаа туршлагыг өнөө цагт ашиглахын тулд өөрийн зургаа дахь мэдэрхүйг ашиглаж сур. Энэ нь таны амьдралд байгаа бүхий л муу муухай, сөрөг энергийг арилгаж, таныг аз жаргалтай болгоно.
  2. Таны өнгөрсөн амьдрал маш өвөрмөц байсан. Та бүх дэлхий өнцөг булан бүрт өөрийн гэсэн нөлөөлөлтэй байсан гэж хэлж болно. Та мэргэн ухаантайгаас гадна гайхалтай баян чинээлэг хүн байсан. Таны бүх мэдлэг хэдэн арван зуун жилд төөрөгдсөн боловч та дахин үүнийг өөрт эзэмшиж болно. Та өнгөрсөн амьдралынхаа гавьяа шагналыг одоо ашиглах боломжтой. Үүний тулд зүүдэнд ирсэн зүйлсийг санаж, цээжлэж байх хэрэгтэй.
  3. Таны өнгөрсөн амьдрал урлагатай холбоотой байсан. Таны бүтээл дэлхий даяар үнэлэгдэж байсан. Магадгүй та зураач эсвэл архитекторчин байсан байх. Бусдыг байлдан дагуулах, гайхшруулах бүтээлийг та өнөө үед ч хийж чадна. Гол нь та авьяас чадвараа хөгжүүлж, зөрүүдлэхээ болих хэрэгтэй. Магад таны дотор нууцлагдмал авьяас, суут ухаантан амьдарч байж болзошгүй.
  4. Өнгөрсөн амьдралдаа та тодорхой шинжлэх ухааны хүн байсан ба анализ хийж, тодорхой зөв тооцооллыг хийдэг байсан бөгөөд таны тархи яг л компьютер шиг хамгийн хүнд хэцүү бодлогуудыг бодож, богинохон хугацаанд хэд хэдэн үйл явдлыг нэгтгэн дүгнэх чадвартай байсан. Одоо ч магад таны сонирхолыг тоо, электроник болон тодорхой нэгэн багаж хэрэгсэлүүд татаж байгаа байх. Таны амьдрал хэрхэн яаж явахыг мэдэхгүй ч хэрэв та үүнийг ухаарч, ойлгож, өөрт нээж чадвал таныг гайхалтай ирээдүй хүлээж байгаа.
  5. Таны өнгөрсөн амьдрал шинжлэх ухаантай холбоотой. Магадгүй та дараагийн үеийнхэндээ бүхий л мэдлэгээ зааж, сургадаг багш, дасгалжуулагч байсан байх. Та өөрийн мэддэг бүхий л зүйлээ сурагчиддаа заахыг хүсэж, эрмэлздэг байсан. Өнөө үед ийм чадварыг зүгээр өнгрөөж болохгүй. Та төрөлхийн удирдагч, бусдад үлгэр дуурайлал үзүүлж, мэдлэгийг түгээж, амьдралын замыг заагч хүн болж болно. Хамгийн гол нь өөртөө үнэнч бай.
  6. Та өмнөх амьдралдаа бусдын ирээдүйг нээдэг байсан. Магадгүй та зөнч, мэрэгч байсан байх. Таны зүрх сэтгэл бусдын сэтгэл зовнилыг үргэлж ойлгож, тэдэнд чин сэтгэлээсээ тусалж, хүнд хэцүү зүйлсийг даван туулахад тусалдаг байсан. Магадгүй таны зургаа дахь мэдэрхүй муу муухай зүйлээс урьдчилан сэргийлж чаддаг бөгөөд сайн хөгжсөн байгаа. Тиймээс үүнээс бүү ай. Бусадтай үүнийгээ хуваалц. Магадгүй таны дотор эдгээгчийн авьяас билэг сэрж, та бусдын өвчнийг анагаахад тус болно.