Тоо судлаачид олон арван жилийн турш тоог хүний зан чанар, хувь тавилантай хэрхэн холбогддог харилцааг судалсан. Та өөрийн хувийн баялагийн тоог тооцох боломжтой бөгөөд таны ирээдүйн замыг харуулах болно.

Хүн бүрийн төрсөн өдөр нь түүний хувийн амжилт, хөгжил цэцэглэлтийн код болж өгдөг. Энгийн тооцоолол нь таныг аз жаргалтай ирээдүйг бүтээхийн тулд аль чиглэлд хөгжиж хэрэгтэй вэ? гэдгийг хэлж өгнө. Таны хувийн тоо нь өөрийгөө илүү таниж мэдэх, алдаан дээрээ суралцахад тус болно. Үүний тулд та өөрийн төрсөн он сарын тоог нэмээд нэг тоо гаргах хэрэгтэй. Жишээлбэл, таны төрсөн өдөр – 28.10.1985=2+8+1+1+9+8+5=34 3+4=7. Харин тооны утгыг доор тайлбарлалаа. Хэрэв тооцоолсны дараа 11 эсвэл 22 гэсэн хариу гарвал эдгээрийг нэг бүхэл тоо болгох хэрэггүй.


Нэг

Энэ тоо манлайллын шинж чанартай хүчтэй хувь хүнийг илэрхийлдэг. Та амбицтай, таныг хэн нэгэн удирдахыг хүлээн зөвшөөрдөггүй. Та идэвхитэй амьдралын хэв маяг, хүмүүсийн санал бодлыг сонсож, зөвшөлцөлд хүрснээр баяжих зам нээгдэнэ. Тоо судлаачид нэг тоотой хүмүүст хошин шогийн мэдрэмжээ хөгжүүлэхийг зөвлөж байна. 

Мөн тэднийг нар, шувуу, луу зэргийг сахиус болгон ашиглахыг зөвлөжээ. Эдгээр сахиус нь таны хөгжил цэцгэлэлт, сэтгэл хөдлөлд сайнаар нөлөөлнө.


Хоёр

Хоёрын тоо нь багаар ажиллах, таныг амжилтад хүргэнэ гэдгийг хэлж байна. Танд амжилтад хүрэхийн тулд бүхий л зан чанар байдаг (багаар ажиллахад). Энэ бол найрсаг байдал, сайхан сэтгэл, хөдөлмөрч, хичээл зүтгэл юм. Та дипломат харилцаа хөгжүүлж, дасгал хөдөлгөөн хийж, өөрийн биоритмийг зөрчихгүй байх хэрэгтэй. Ихэнх хоёрын тоотой хүмүүс гэр бүлтэй болж, гэрийн ажил хийж, гэр бүлийн харилцаатай холбоотой ажил эрхэлсэнээр баяждаг. 

Та өөрийн гарын үсгээ хоёр хуруугаараа бал барин зурж эсвэл зөвхөн хоёр хуруугаараа хийдэг зүйлтэй болвол танд хэрэгтэй.


Гурав

Гурвын тоо таныг төрөлхийн азтай мөн өөрөө өөрийн амьдралдаа баялагийг татаж, цэцэглэх чадвартай гэдгийг харуулж байна. Бүрэн амжилтанд хүрэхийн тулд та өөрийн зөн совинг сайн хөгжүүлэх хэрэгтэй. Танд байгалаас заяасан удирдах чадвар нь таныг богино хугацаанд хүссэн албан тушаалд авиачих болно. Та уснаас аль болох хол байх хэрэгтэй. Учир нь ус баяжих энергийг үгүй хийдэг.

Таны хувьд алтан эдлэлээр сахиус хийвэл сайн.


Дөрөв

Таны төрсөн өдөр дөрөвийн тоотой тэнцэж байвал та төрсөн барилгачин, хөгжсөн оюун ухаантай, жижиг бүх зүйлийг анзаардаг хүн. Та баяжихыг хүсвэл урт хугацааны ажилууд дээр ажиллаж сурах хэрэгтэй. Мөн олсон мөнгөө хэмнэж, хариуцлагаас зайлсхийхгүй байх хэрэгтэй. Мөнгө дуудахын тулд та биеийн хүчний ажилаас холдохгүй байж, харин мөрийтэй тоглоомоос зайгаа барих хэрэгтэй.

Таны хувьд яст мэлхийний хэлбэртэй сахиус мөнгө дуудна.


Тав

Энэ төрлийн хүмүүс идэвхитэй, тэвчээргүй, бүгдийг нэг дор авахыг хүсдэг. Амьдралдаа хөрөнгө, мөнгө дуудахын тулд тодорхой хуваарьт захирагддаггүй ажил олох хэрэгтэй. Та таны сонирхолыг татдаг ажлыг хийх хэрэгтэй.

Танд согтууруулах ундаа болон бусад муу зуршилаасаа аль болох хол байх хэрэгтэй. Та хариуцлагагүй, амиа хичээсэн зан чанартайгаа тэмцэх хэрэгтэй. 

Харин таны хавьд байгалийн чулуу сахиус болж өгнө.


Зургаа

Энэ төрлийн хүмүүс нээлттэй байдал, нинжин сэтгэлээрээ бусдаас ялгардаг. Харин амжилтанд хүрч, цэцэглэхийн тулд өөрийн эргэн тойронд эерэг байдал үүсгэж сурах хэрэгтэй. Зургаагийн тоотой хүмүүсийн хувьд хөрөнгө мөнгө шууд гэр бүл, гэртэй хамааралтай. Магадгүй та гэр бүлийн бизнес эхлүүлж ч болох юм. 

Таны сахиус бол төмөр эдлэл, шувууны дүрс.


Долоо

Долоо тоотой хүмүүс байгалаасаа өөдрөг үзэлтэй, ганцаардмал байдалд ордог хүмүүс. Амжилтанд хүрч, баяжихын тулд тэд өөрсдийн авьяасаа хөгжүүлэх хэрэгтэй. Тэд амжилт авчрахгүй бие хүчний ажил хийх хэрэггүй. Харин амжилтанд хүрэхэд танд зөн совин, тэнцвэртэй зан чанар, тэвчээр хэрэг болно.

Танд сахиус болох зүйлс бол улаан утас.


Найм

Найм тоотой хүмүүс удирдах байр суурь авч сурч, бусдын төлөө ажиллаж сурах хэрэгтэй. Таны мөнгөний энерги шууд таны ажиллаж буйгаас хамааралтай. Харин амжилтанд хүрэхэд эрүүл мэндээ үл хайхрах, тэвчээргүй байдал тань садаа болох болно.

Таны хувьд сахиус бол модоор хийсэн зүйл байх болно.


Ес

Есийн тоотой хүмүүс маш олон авьяас, өндөр мэдлэгтэй. Тэд амжилтанд хүрэхийн тулд бусдад тэвчээртэй хандаж сурах хэрэгтэй. Таньд хэт их эрх мэдэл, байр суурь хэрэггүй. Харин бусдын төлөө хийсэн ажил тань танд материаллаг болон ёс суртахууны таашаал, сэтгэл ханамжийг авчирна.

Танд сахиус болох зүйл бол өөрийн гараар хийсэн хүүхэлдэйн дүрс.


Арван нэг

Энэ төрлийн хүмүүс ер бусын зөн билгийн авьяас билэгтэй байдаг. Та амжилтанд хүрэхийн тулд өөрийн зөн совинг хөгжүүлж, дотоод хоолойгоо сонсож сурах хэрэгтэй. Танд дипломатч, улс төрч, олон нийтийн мэргэжилтэн байх хамгийн тохиромжтой. Гэхдээ таны амжилт шудрага байдлаас тань шууд хамаарна гэдгийг сана.

Таны сахиус бол хагас үнэ цэнэтэй материалаар хийсэн зүйл.


Хорин хоёр

Та өөрийн чадварыг маш их хэмжээгээр харуулах боломжтой. Та архитекторч, бүтээгч болох боломжтой. Энэ тоотой хамааралтай төрсөн өдөр удирдах чадвартай хамааралтай бүхий л төрлийн чиглэлийг сонгох боломжтой. Мөн өндөр албан тушаал хашиж, улс эх орны төлөө ажиллахад тохиромжтой.

Таны сахиус бол байгалийн материалаар хийсэн лууны дүрсүүд юм.