Замын хөдөлгөөний шинэчилэгдсэн дүрмийг 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэхээр шийдвэрлэсэн талаар Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мөн мэдээллийн үеэр өнгөрсөн 6 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж буй "Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны явцын талаар танилцуулав. Монгол Улсад бүртгэгдэж буй нийт ослын 60 гаруй хувь нь, нас барсан гэмт хэргийн 70 гаруй хувь нь орон нутгийн замд үйлдэгддэг байна. Тиймээс энэ тоог багасгах, иргэдэд анхааруулах, хяналт тавих зорилгоор дээрх аяныг цагдаагийн байгууллагаас явуулж эхэлсэн байна. 

Аяны хүрээнд хар цэгүүд дээр мэдээллийн самбар, 20 гаруй цэгт хяналтын пост байрлуулж, мөн хурд хэмжигч байршуулан ажилласнаар 162.247 зөрчил илрүүлжээ.


Шинэчилэгдсэн замын хөдөлгөөний дүрмээс хүргэж байна.



Эх сурвалж:  ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв