Энэ оны 12 дугаар сард нээлтээ хийх кинонуудын жагсаалтыг BBC агентлаг гаргажээ.

Ирэх 12 дугаар сард нээлтээ хийх дараах кинонуудыг уншигч танд танилцуулж байна.

Ben is back!

Киноны зохиолыг Петр Хеджес (About A Boy киногоороо Оскарт нэр дэвшсэн) бичиж найруулсан бөгөөд тус кинондоо өөрийн хүү Лукас Хэджс (Оскарын шагналд “Manchester by the Sea” киноныхоо туслах дүрээр нэр дэвшсэн)-тэй хамтран тоглосон. Гэхдээ энэхүү кинонд бүтээсэн хүчирхэг дүрээрээ Жулья Робертс шагнал хүртэх магадлал өндөртэй байна. Торонтогийн Кино Фестивалийн үеэр үзэгчид түүнд дүүрэн алга ташилт бэлэглэн халуун дулаанаар угтаж авчээ. 

Робертс нь хөдөө амьдардаг, дөрвөн хүүхдийн ээжийн дүрийг бүтээсэн ба түүний 19 настай хүү нь дотолттой тэмцэх төвөөс зугатан Кристмасаар гэртээ ирж байгаа үйл явдалыг харуулдаг. Түүнийг буцаж ирэхэд гэрийн зарим гишүүд нь тийм ч дотноор хүлээж аваагүйгээс гадна дахин хар тамхинд донтож магадгүй гэж харддаг. Уг кино шүүмжлэгчдийн үзэж байгаагаар “киноны дүрүүд нь энэхүү киноны чимэг болсон ба тэдний дүрүүд одоо болж байгаа агшин болон Бентэй хамт бүтээсэн ээдрээтэй түүхийг , зовлонд автсан хүүгийн ирээдүйд гарах боломжуудтай зэрэг харуулсан” гэжээ.

Америкийн кино дэлгэцээр 12 сарын 7-нд, Италид 20- нд, Португальд 27-нд тус тус нээлтээ хийнэ.


Free Solo

Хэрвээ таньд хэцүү даалгавар таалагддаг: Том Крүйз шиг “Mission Impossible” киноны хэсэгт харуулдаг шиг хаа нэгтэйгээс дүүжлэгдэх үзүүлбэр сонирхолыг тань татдаг бол Free Solo баримтат киног битгий алгасаарай.Алекс Ханнолд , Калифорнийн хаданд авирагчийн сэтгэл түгшим баримтат кинонд Йосемит дахь "Эл Капитал Волл" нэртэй 3200 футын боржин чулуунд ямар ч олс, туслах багажгүйгээр авирч байгааг харуулдаг. Энэхүү баримтат кино нь Шүүмжлэгчдийн Сонголт Баримтат Киноны Шагналын гурван төрөлд шагнал хүртсэн ба яагаад гэдгийг тус баримтат киног үзсэнээр ойлгох болно.Жимми Чин нь эхнэрийн хамт тус киног хамтран найруулсан ба Эл Капитал руу аврилт хийн зураг авалтаа хийжээ. Гэхдээ давуу тал нь аюулгүйн хамгаалалттай авирсан байна.

Их Британи, Ирландад 12-р сарын 14-нд нээлтээ хийнэ.

Roma

Альфонсо Куарон нь “Children of Man” болон”Gravity” киноны найруулагч бөгөөд “Rома”-г өөрийн  үүсэл гаралтайгаа холбосон, хагас намтарчилсан уран бүтээл юм. Уг бүтээлд түүнийг өсөж том болоход нь хувь нэмрээ оруулсан гэрийн үйлчлэгчийн гэгээн дурсгалыг хүндэтгэн бүтээжээ. Киноны зураг авалт Мексико хотын 1970 оны дүр зургийг харуулан, хар цагаанаар зураг авалтыг хийсэн байна. Мөн Куарон нь тухайн үеийн байдлыг бодитоор харуулахын тулд бүх нарийвчилсан детальд хянамгай хандсан бөгөөд тэнгэрт тулсан магтаалыг кино фестивалийн үеэр хүлээн авчээ. BBC-ийн соёлын булангаас тэрээр таван одтой үнэлэмж хүлээн авсан ба Карен Жеймс Rома-г “жилийн хамгийн бүтээлч, гайхалтай уран бүтээл” гэсэн байна. Куарон нь өөрийн дурсамжийг үндэслэн гайхалтай зохиол болгон , үзэгчдэд бэлэг барьсан” гэжээ.

Деньмаркт 12 сарын 6-нд, Хонг Конгт 12 сарын 14-нд тус тус нээлтээ хийнэ.


Маry Poppins Returns

Мэри Поппинс гарснаас хойш хагас зуун жилийн дараа PL Travers-ийн ид шидтэй асрагч нь 17-р Cherry Tree Lane-д нисэн ирнэ. Эмили Блант, Бен Вишав, Эмили Мортимер нар нь хамтран Мэрригийн хамгийн сүүлд асарч байсан Майкл, Жэйн нарын насанд хүрсэн дүрийг хамт бүтээсэн бөгөөд тэдэнд Жули Эндрьюсын аялалын цүнх, тотины толгойтой шүхрийг уламжлуулан үлдээжээ. Анхны кино бүтээл нь бүх талаараа төгс төгөлдөр байсан тул, цувралын найруулагч Роб Маршаллын хувьд үзэгчидийн сэтгэлд хүрсэн бүтээл хийх нь хүнд даалгавар байсан гэхэд болно. 

12 дугаар сарын 19-нд нээлтээ хийнэ (Credit: Walt Disney Studios Pictures)


The Image Book


Жан Люк Годард нь BBC Соёлын шалгаруулсан 100 шилдэг кинонуудын 3-ийг найруулсан. Бүгд 1960 онд дэлгэцнээ гарсан байна.Годард нь одоо 88 нас хүрч байгаа ч Францын Шинэ Долгионы сүр жавхлант өдрүүдээс хойш алдар хүнд нь мартагдаагүй ажээ.Түүний шинэ уран бүтээл болох Image Book Каннын кино наадмын үеэр, үзэгчдэд хүрсэн ба анхны ‘Special Palme d’Or’ шагналыг хүртжээ. Энэ нь тус киноны талаар хэн ч юу гэж хэлэхээ мэдэхгүй байгаа гэсэн утгатай ажээ.

АНУ-д 12 дугаар сарын 2-нд, Португальд 6-нд тус тус нээлтээ хийнэ.


Эх сурвалж: http://www.bbc.com