Хүүхдүүд эцэг, эхээсээ үлгэр жишээ авч, тэднийг ихэвчлэн дуурайдаг. Тухайлбал, cудалгаагаар сувилагчийн охин насанд хүрээд ээжийнхээ мэргэжлийг сонгох магадлал 3.75 дахин илүү болох нь нотлогдсон байна. Энэ нь зөвхөн эгэл жирийн хүмүүсийн хувьд ч хамааралтай биш юм. Алдартнуудын хүүхдүүд ч гэсэн эцэг, эхийнхээ мэргэжлийг эртнээс сонирхож, том болсон хойноо тэдний жишгийг дагадаг. 

"Bright side" агентлаг одуудын хүүхдүүд ямар гайхалтай “cool” болсоныг харуулахыг зорьжээ. Тэд эцэг эхийнхээ мөрөөр алхан, тэдний нэр хүнд өдрөөс өдөрт улам өссөөр байгаа юм. Эдгээр залуус бол одуудын шинэ үеийн халаа гэж болно.

1. Бьянка Ван Варенберг


Энэ нисч байгаа охин бол бидний сайн мэдэх, хүчирхэг од Жан Клод Ван Даммын охин. Тэр бас эцэг шигээ жүжигчин юм. Түүнээс гадна тэр тулааны урлагаар давхар хичээллэдэг. Хүүхэд байхдаа Бьянка нь үзэн яддаг байсан ч одоо өөрийн цагыг тус урлагаар хичээллэхэд махран зарцуулдаг болсон байна.


2. Вивьен Марчелин Джоли-Питт


Хэдийгээр тэр 10 настай бяцхан охин ч гэсэн аль хэдийн том дэлгэцэнд гараад амжсан юм. 2014 онд тэрээр ээжийн хамт “Мaleficent” кинонд бяцхан гүнж Аврорагын дүрд тогложээ. Учир нь бусад хүүхдүүд Жолигийн киноны дүр төрхөөс айж байсан ба Вивьен нь түүнээс айдаггүй цорын ганц хүүхэд байсан нь шалгаруулалтад тэнцэхэд нөлөөлжээ.


3. Бруклин Бекхэм


Бекхамын хамгийн том хүү нь загвар бизнест өөрийн карьераа эхлүүлсэн байна. Тэрээр анх 3 насандаа дэлгэцэн дээр гарч ирсэн бөгөөд өнөөдөр тэрээр 11 сая дагагчтай болсон. Үүнээс гадна Бруклин нь гэрэл зурагчин юм.


4. Лордес Леон


Алдарт дуучин Мадоннагын охин нь ээжтэйгээ олон талаараа төстэй. Тэрээр эмэгтэйчүүдийн эрх, өөрийн биеийн галбирийг хүлээн зөвшөөрөхийг дэмждэг ба хаяа олон нийтийг цочирдуулах дуртай ба загварын ертөнцөд хөл тавьжээ. Лордес мөн ээжийнхээ авьяасыг өвлөсөн ба Мадоннагын “Superstar” дуунд хамт дуулсан ажээ.


5. Ида Лундгрен







View this post on Instagram









A New Year’s Workout with my daughter Ida! ????????

A post shared by Dolph Lundgren (@dolphlundgren) on

 

Адал явдалт киноны од Дольф Лундгрений охин нь аавынхаа спортод дуртай чанарыг өвөлжээ. Тэр аавтайгаа биеийн тамирын дасгал сургуулилт хийхэд маш их анхаардаг бөгөөд идэвхтэй сургуулилт хийх боломжоо алддаггүй. Ида мөн загварын салбарт карьераа эхлүүлсэн ба загвар өмсөгчөөр ажилладаг.


6. Келли Осборн


Тэрээр алдартай гэр бүлийнхээ ачаар бага наснаасаа олны танил болсон. Тэрээр тод хувцаслалт, илэрхийлэх чадвараараа алдартай. Тэр эцэг эх шигээ олон талын авьяастай эмэгтэй юм. Келли дуучин, жүжигчин, телевизийн хөтлөгч ба фейшн дизайнерт өөрийгөө сорьж үзсэн байна.


7. Каиа Гербер

17 настай Синди Кравфордын охин ээжийнхээ үлгэр жишээг дагаж загвар өмсөгчийг сонгожээ. Тэрээр нас залуу ч загварын ертөнцөд эрэлт хэрэгцээтэй байна. Каиа олон томоохон сэтгүүлүүдийн зураг авалтанд оролцсон бөгөөд дэлхийн нэр хүндтэй загварын ордонд аль хэдийн хөл тавьжээ. 2018 онд "оны шилдэг загвар өмсөгчийн" шагналыг хүртсэн гээд амжилттай яваа өсөх ирээдүйтэй модель юм.


8. Румер Уиллис


Дэлхийд алдартай жүжигчид Брюс Уиллис, Деми Мур нарын охин эцэг эхийн адил жүжигчин болохоор шийджээ. Тэрбээр аль хэдийн 2008 оны  “Мiss Golden Globe” болоод амжсан байна. Эцэг эхтэйгээ хэд хэдэн дүрд хамтран тоглосон ажээ.


9. Мик Шумахер

Мик бол Майкл Шумахерын хүү бөгөөд түүний адил уралдааны жолооч юм. Тэр 9 настайгаасаа уралдаанд оролцсон. Өнгөрсөн жил тэрээр Европын Формула 3-ийн аварга болсон. Микийг аавынхаа үлгэр жишээг дагаж, Ферраригийн Жолооны Академид нэгджээ.


10. Раферти Лоу


Жүд Лоугийн хүү хувцас загварын салбарт карьераа эхлүүлсэн ба түүний ээж Сади Фрост нь загвар зохион бүтээгч бол Жүд Лоу хэд хэдэн загварын сэтгүүлийн нүүрэнд гарч байсан удаатай. Рафф нь мөн хөгжимчин бөгөөд олон хөгжмийн зэмсгүүдээр тоглодог.


11. Лили-Роуз Депп

Жонни Депп, Ванесса Парадис нарын охин нь загвар өмсөгч, жүжигчин юм. Карл Лагерфельд 15 настайд нь  “Chanel” брэндийн элчин сайдаар сонгожээ. Жилийн дараа Лили-Роуз Шанель № 5-ийн нүүр царай болсон. Мөн тэр хэд хэдэн кинонд тоглосон.



Эх сурвалж: brightside.me