Балут нь Зүүн Өмнөд Ази, ялангуяа Филиппинд маш алдартай бөгөөд хүн бүр мэддэг аж. Тус амттан нь эвгүй харагдаж байгаа ч Филиппинчүүд болон Ази хүмүүс ихэд таалан иддэг байна. 

Балут гэх амттаны тухайд онцлох зүйлс:

1. Харагдах байдал нь хуурмаг зүйл юм – Үнэн шүү!

Гаднаас нь харахад жирийн өндөгнөөс ялгарах зүйлгүй ч хальсийг нь арилгах үед өөр дүр зураг харагдах болно.

2. Түүнийг идэхэд эр зориг шаардлагатай


Хальсийг нь хагалсаны дараа тийм ч шүлс асгарам биш бөгөөд идэж үзээгүй хүнээс их хэмжээний зориг шаарддаг. Уг өндөгийг Филиппин улсад гадныханы зоригийг шалгах шалгуур болгожээ.

3. Амтыг нь тодорхойлвол өвөрмөц гэж болно.


Өндөгийг хагалахад үслэг нугас шиг харагдах цэлцгэнэсэн зүйл нь сонин жигтэй шөлний амттай аж. Үнэнийг хэлэхэд өндөг нь тийм ч том биш бөгөөд нугасны үр хөврөл явагдаж байгаа өндөгийг иднэ хэмээн төсөөлөөд үзэхэд тийм ч тааламжтай санагдахгүй л болов уу. 

Түүний гайхалтай амт, хачин бүтэц, харагдах муухай байдал нь зөвхөн мөсөн уулын оройтой адил юм. Олон хүн энэхүү амттаныг туршиж үзэхийн тулд иддэг. Үүнээс гадна аялалын тань адал явдалд туршлага нэмэх ба Филиппинд амталсан амттаныхаа тухай насан туршдаа ярих түүх болон үлдэх нь дамжиггүй. 


Филиппинчүүд анх 1885 онд Хятадуудаар дамжуулан Балуттай танилцсан байна. Лаос, Камбож, Тайланд, Вьетнам зэрэг бусад Зүүн өмнөд Азийн орнуудад ч мөн алдартай боловч өөр нэршилтэй аж. 


Та энэхүү амттаныг ходоодондоо оруулж чадах болов уу?



Эх сурвалж: nextshark.com