Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр захирамж гаргаж, “Монгол ардын намыг тараах” үндэслэл бүрэн бүрдсэнийг нотлон зарлаж,  Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр болсон. 

Үүнийхээ хүрээнд Ерөнхийлөгч Х.Баттулга нийт ард түмэндээ хандан илгээлт гаргаж, энэ сарын 23-ны өдрийн 11:00 цагт Улсын дээд шүүхэд өөрийн биеэр очиж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгөх байсан. Гэвч тус шүүхэд цар тахлын тохиолдол илэрч, хорио цээрийн дэглэм тогтсоноос шалтгаалан хойшилж, шуудангаар хүргүүлэхээр болсон юм.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Улсын дээд шүүхэд хүргүүлсэн баримт, материалуудыг Ерөнхийлөгчийн Тамгын газар албан ёсны сайтдаа нийтэлжээ. 

Монгол Ардын намыг тараах үндэслэл гэж үзсэн үйл явдал, баримтуудыг ЭНД дарж харна уу.

Монгол Ардын намыг тараах үндэслэл, үйл баримт гэсэн найман дугаар тус бүр дээр дарж үзнэ үү. Холбогдох зураг, албан бичиг, видео бичлэгүүдийг хавсаргажээ.