Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос өнөөдөр ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийнхээ үеэр тэд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ, Засгийн газрын гишүүдийн жагсаалтыг дэлгэж, маш цөөн тооны хүн зээлээ буцааж төлсөн хэмээн мэдэгдлээ.
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас УИХ болон Засгийн газрын гишүүдийн авсан зээлийн жагсаалт
- О.Батнасан /УИХ-ын гишүүн/ - 950 сая төгрөг
- Б.Батзориг /УИХ-ын гишүүн/ - 1.4 тэрбум+1.6 тэрбум
- Х.Болорчулуун /УИХ-ын гишүүн/ - 950 сая
- Б.Наранхүү, Б.Саранчимэг /УИХ-ын гишүүн/ - 800 сая
- Н.Оюундарь /УИХ-ын гишүүн/ - 800 сая
- Б.Ундармаа /УИХ-ын гишүүн/ - 700 сая+800 сая
- Я.Содбаатар /УИХ-ын гишүүн/ - 1 тэрбум+1 тэрбум
- Г.Солтан /УИХ-ын гишүүн/ - 950 сая
- А.Сүхбат /УИХ-ын гишүүн/ - 800 сая
- Г.Тэмүүлэн /УИХ-ын гишүүн/ - 800 сая
- Ж.Энхбаяр /УИХ-ын гишүүн/ - 1 тэрбум+950 сая
- Ш.Лхамсүрэн / Барилга хот байгуулалтын дэд сайд/ 450 сая
- Д.Хүрэлбаатар /Ерөнхий аудитор/ - 750 сая
- Ц.Ням-Осор /ТӨБГЗ-ын дарга/-500 сая
- Д.Баярсайхан /УБЦТС ТӨХК-ийн захирал - 1 тэрбум+1 тэрбум+1.3 тэрбум
- Н.Учрал /УИХ-ын гишүүн/ - 950 сая
- Ерөнхий сайд У.Хүрэлсүх - 563.1 сая
- П.Батчимэг /НИТХ-ын төлөөлөгч/ - 500 сая
- Б.Баттөмөр /УИХ-ын гишүүн/ -300 сая
- Ц.Амарсанаа /Барилгын хөгжлийн төв ТӨҮГ/ - 680 сая
- Ш.Хонгорзул /МХЕГ/ - 630 сая
- Б.Хурц /ТЕГ-ын дарга асан/ 1.5 тэрбум
- Б.Амгаланбаатар /Улсын Ерөнхий прокурорын орлогч/ - 1.3 тэрбум
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр "ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан дээрх хүмүүсээс маш цөөн хүн зээлээ буцааж төлсөн байна. УИХ-ын даргыг огцруулахыг шаардаж буй энэ үед ЖДҮ-ийн асуудал дарагдах болоод байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлж байна" хэмээлээ.
Мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.