2018 онд хийгдсэн том болон жижиг дэлгэцийн хамгийн шилдэг романтик, инээдмийн кинонуудыг танилцуулж байна.

10. Overboard

Жүжигчин Курт Рассел , Голди Хаун нарын тоглосон жендер солилцооны тухай хөгжилтэй киног шинээр найруулан хийжээ.  Энэхүү шинэ хувилбарт Южинио Дербез баян (бас хувиа хичээгч) хүүхэмсэг эрийн дүрийг бүтээжээ. Тэрээр хувийн усан онгоцноосоо унан, дараа өглөө нь голын эрэг дээр ой санамжаа алдсан сэрдэг. Анна Фаррис түүний цэвэрлэгч эмэгтэйн дүрийг бүтээжээ. Тэрээр ганц бие ээж ба боссдоо өөрийнх нь эхнэр хэмээн итгүүлдэг.

9. Destination Wedding

1990-ээд оны хүүхнүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэгч жүжигчин Кеану Ривес,  Вайнона Райдер нарын тоглосон инээдмийн кинонд тив алгасан хуриманд уригдсан ч хүний хөлөөс  зайлсхийдэг, зожигдуу байрын хүмүүсийн дүрийг бүтээжээ. Тэдний зам мөр огтлолцон, засаршгүй романтик хоёр маань гэнэтийн байдлаар бие биедээ дурладаг.

8. Like Father 

Нөхөр болох хүндээ хаягдсан корпорацийн босс эмэгтэй, аль хэдийн төлсөн бал сарын амралтдаа нэгэн хүнтэй явахаар болдог. Энэ нь түүний хөндий харилцаатай болсон аав нь байдаг. Кристен Бэлл,  Келси Граммэр нарын тоглосон Netflix-ийн оригнал нь амьдралын хоёр дахь боломжийн талаар харуулдаг.

7. Mamma Mia! Here We Go Again

Абба хамтлагийн хит дуунуудаас бүрдсэн мюзиклийн үргэлжлэл энэхүү кинонд  дуучин Шер тогложээ. Тус хамтлагийн сэтгэлд хоногшсон хит дуунуудыг багтаасан нь Аббагийн фенүүдийн сэтгэлийг догдлуулж, дурсамжийг нь сэргээх нь маргаангүй.

6. Juliet, Naked

Жүжигчин Роуз Бирн, Крис О’Дауд нар Анни, Дункан гэх салахын ирмэг дээр тулсан хосын дүрийг бүтээжээ. Тэдний харилцаа ирмэг дээр улам тулж ирсэн нь Анни инди рок хамтлагийн гишүүн Такер Кров гэгчтэй онлайн харилцаатай болсон нь Дунканы хамгийн дуртай хөгжимчин байж таардаг.

5. Book Club

Насаараа найзалсан ахимаг насны дөрвөн эмэгтэй E.L James-ийн бичсэн 50 Shades Trilogy-г номын клубтээ унших номоор сонгосон нь тэдний тус бүрийнх нь  амьдралд хэзээ ч төсөөлж байгаагүй очийг асаах болно.

4.Love Simon

Саймон Спиер (Ник Робинсон) бол Америкийн  нууцлаг өсвөр үеийнхний нэг юм. Түүнд гэр бүлийнхэн, найз нөхөд, ангийнханаасаа нуудаг маш том нууц байдаг ба тэр бол ижил хүйстэн. Онлайнаар болздог нууцлаг гей сайтад тэр Blue нэртэй залуутай хувийн харилцаатай болсон нь түүний нууцад аюул учруулдаг. Тэрээр энэхүү  асуудлыг хэрхэн давж гарах бол?

3. Set it up 

Корпорацийн хоёр туслах ажилтан, боссуудынхаа түрэмгий байдлаас залхдаг.  Тэд ганц бие боссуудыгаа хооронд нь болзуулах төлөвлөгөө боловсруулж, ажлын ачааллаа багасгах төлөвлөгөө гаргадаг. Харин төлөвлөгөө санаснаар нь болох болов уу?

2. All the boys I’ve loved before

Өсвөр насны охин болох Лара Жин (Лана Кондор) хэн нэгэнд сэтгэл алдрах үедээ дурлалын захиа бичдэг байсан ч зөвхөн өөртөө хадгалдаг байжээ. Гэсэн ч түүний захианууд санамсаргүй байдлаар өмнө нь сэтгэл алдарч байсан эздүүдэд нь очиход байдал өөрөөр эргэнэ. Тэрээр хэдийнээ алдартай ром-комын тэргүүлэгч Питр Кавинскийтай гэнэтийн романс үүсгэнэ.

1.Crazy Rich Asians

Рейчил Чү найз залуу болох Никийг Азийн чинээлэг айлаас гаралтайг төсөөлөх ч үгүй. Харин тэр Сингапур улс руу аялан найз залуугийнхаа үеэлийн хуриманд оролцохдоо гайхалтай боловч түрэмгий ээжтэй нь уулзана.