Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 13 нам Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасан баримт бичгийг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр явагдах Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтийн хамт Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өглөө. Үүнд 

1.    Хөдөлмөрийн Үндэсний Нам

2.    Ард Түмний Олонхийн Засаглал Нам

3.    Монголын Ногоон Нам

4.    Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам

5.    Ардчилсан Нам

6.    Монгол Ардын Хувьсгалт Нам

7.    Монгол Ардын Нам

8.    Дэлхийн Монголчууд Нам

9.    Монгол Консерватив Нам

10.  Зон Олны Нам

11.  Үнэн Ба Зөв Нам

12.  Иргэний Зориг-Ногоон Нам

13.  Монголын Хүний Төлөө Нам

Сонгуулийн Ерөнхий Хороо нөхөн сонгуульд оролцох намуудын хүсэлтийг хүлээн авах, нягтлан шалгаж, Хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллуулж байгаа бөгөөд намуудын баримт бичгийг хүлээн авснаас хойш 5 хоногт багтаан буюу 2019 оны 5 дугаар сарын 04-ний дотор УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох намуудыг бүртгэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргаж, бүртгэгдсэн намуудад батламж олгох юм.