Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан удирдлагын бүтцэд ажиллах хүмүүсийнхээ нэрсийг зөвшилцөхөөр НИТХ-ын дарга Р.Дагвад саналаа хүргүүлсэн. 

Үүний дагуу НИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр хуралдаж зөвшилцөхөөр ирүүлсэн нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Хотын даргын зүгээс 

  • Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Ж.Батбаясгаланг, 
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогчоор Ш.Анхмааг томилох санал оруулсан бол 
  • Инноваци технологийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагчаар М.Халиунбатыг,  
  • Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар Д.Мөнхжаргалыг, 
  • Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Отгонсүхийг, 
  • Хот байгуулалтын асуудал хариуцсан Төслүүдийн удирдагчаар О.Мөнгөншагайг томилох саналыг оруулсан байна.



Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс