Сарын өмнө ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны ТУЗ-ийн удирдлагуудтай уулзаж бондуудын эргэн төлөлтөд шалгалт оруулахаар шийдвэрлэж байгаагаа мэдээлсэн билээ.

Шалгалт сар үргэлжлэх удирдамжтай бөгөөд эхний дүнг ирэх долоо хоногоос зарлах ажээ. Чанаргүй томоохон зээлдэгчдийн ихэнхийг 2016 оноос өмнө зээл авсан компаниуд эзэлж байгаа гэв.

Энэ талаар Хөгжлийн Банкны Тэргүүн Дэд захирал Ч.Энхбат сэтгүүлчдэд яриа өгөхдөө дурьдлаа.

Үүнд эдгээр компаниуд багтаж байна.

-“Кью Эс Си” ХХК-60 сая ам доллар

-“Хөтөл” ХХК- Хөтөлийн цемент үйлдвэрлэл төсөл 60 сая доллар

-"Эрэл" ХХК “Байшин үйлдвэрлэх комбинат” төсөл 130 тэрбум төгрөг

-ТОСК төрийн өмчит үйлдвэрийн газар 334 тэрбум төгрөг

Эдгээр томоохон зээлүүд эргэн төлөгдөхгүй байгаа нь ашигт ажиллагаанд саад учруулж байна гэлээ.

Тус банкнаас 2016 оны арваннэгдүгээр сарын 31 хүртэл нийтдээ зургаан их наяд төгрөгийн зээл олгосны 3.2 их наяд нь улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, 1.7 их наяд нь Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн, арилжааны банкуудаар дамжуулсан нэг их наяд төгрөг байдаг.

Сонирхуулахад өмнөх шалгалтаар  тус банк “Чингис”, “Самурай” гэх мэт өрийн олон бичгийг гадаад зах зээлд гаргаж, их хэмжээний мөнгө цуглуулсан ч улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх шахам хэмжээний зээл эргэн төлөгдөх боломжгүй гэж тус банкинд шалгалт хийсэн УИХ-ын ажлын хэсгийнхэн дүгнэсэн байдаг.