Нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын тогтоол өнгөрсөн 5 дугаар сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор сайжруулсан шахмал түлшийг худалдаалж эхэлжээ.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан сайжруулсан түлшийн үйлдвэр болон борлуулах цгүүдтэй танилцсан юм.

Энэ үеэр "Таван толгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Хангамжийн баазад одоогоор 3363 тонн 400 кг түлш буугаад байна. Баазад энэ жил 150 орчим мянган тонн түлш нөөцөлнө. 400 айл дунд нэг борлуулах цэг байхаар тооцож борлуулах цэгүүдийн тооцоог гарган ажиллаж байна” гэв.

Харин Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Хангамжийн баазууд түлшний хадгалалтад сайтар анхаарах шаардлагатай. Мөн иргэд, олон нийтэд түлшний борлуулах цэгүүдийн талаарх мэдээлэл, зөвлөмжийг сайн хүргүүлэх, судалгаагаа гаргаж өгөөгүй байгаа дүүргүүдийн мэдээллийг яаралтай нэгтгэж гаргах ёстой. Түгээлт, борлуулалттай холбоотой ажлуудыг наймдугаар сарын 15 гэхэд жигдрүүлсэн байх шаардлагатай байна” хэмээсэн юм.

Сайжруулсан шахмал түлш борлуулах борлуулалтын цэгүүдийн байршил, холбоо барих хүн, утасны дугаарыг нь хүргэж байна.

1.  СХД, 28-р хороо, Хөтөлийн өргөн чөлөө (Т. Энхтайван) Утас: 89896990

2. СХД, 22- хороо, Тахилтын сургуулийн 1-р гудамж /122 сургуулийн ард/ Таван Толгой Түлш компанийн борлуулалтын цэг 

3.  БГД, 22-р хороо, Зүүн Нарангийн 15-04  (Ц. Бямбаа) Утас: 99143253

4.  Чингэлтэй дүүрэг, 13-р хороо, Гялгар зах (А. Эрдэнэжаргал) Утас: 88019801

5.  Чингэлтэй дүүрэг, 12-р хороо, Булагийн 1 - 24А тоот , Нарантуул-2 захын баруун талд   (В. Сүрэнхорлоо) Утас: 96651133

6.  Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Чингэлтэйн гудамж 17 - 139 тоот (Б. Алтанзул) Утас: 99992089

7.  Баянзүрх дүүрэг, 27-р хороо, Дунд дарь эх 1-р гудамж - 770 тоот (М. Батсанал) Утас: 99233299

8.  Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Өлзийт 11-159 тоот (Ч. Жанлав)Утас: 99157340

9.  Баянзүрх дүүрэг, 23-р хороо, Сургуулийн 1462А тоот (Б. Бат-Отгон)       Утас: 88751313

10.  ХУД, 7-р хороо,  Жаргалантын 1/1 (Л. Баярсайхан)   Утас: 94040899