Берлин, Франкфурт, Москвагийн 2019 оны зуны цагийн нислэгийн хуваарийг хүргэж байна.


Берлин хот:

7 хоногт 3 нислэг - Пүрэв, Баасан, Ням

  • Үндсэн нислэг: Пүрэв, Ням гарагийн үндсэн нислэг нь зуны турш Москва хотоор дамжин ниснэ.
  • Нэмэлт нислэг: Баасан гарагийн нэмэлт ШУУД нислэг нь зөвхөн 7, 8 дугаар сард ниснэ.

Москва хот:

7 хоногт 4 нислэг - Мягмар, Пүрэв, Баасан, Ням

  • Үндсэн нислэг: Пүрэв, Ням гарагийн үндсэн нислэг нь зуны турш ниснэ.
  • Нэмэлт нислэг: Мягмар, Баасан гарагийн нэмэлт нислэг нь зөвхөн 7, 8 сард нисэх бөгөөд цааш Берлин хот руу нисэхгүй зөвхөн Москва хотын чиглэлд ниснэ.

Франкфурт:

7 хоногт 3 нислэг - Мягмар, Лхагва, Бямба

  • 6 дугаар сарын 26-аас эхлэн 7 хоногт 3 удаа ШУУД нислэг үйлдэнэ.



Эх сурвалж: MIAT