Япон дахь зочид буудлын сүлжээ нь “тансаглал болон хямд үнийн эсрэг” онцгой, тав тухтай байдлыг мэдрүүлэх шинэ туршлага зочиддоо өгөх зорилгоор  “MUJI” зочид буудлыг нээжээ. Буудал нь аялагч нарыг энгийн хэрнээ загварлаг байраар хангах нь зорилготой хэмээн "Soranews24" агентлаг мэдээлсэн байна.

Токиогийн энгийн жуулчны аялал нь олон тооны үзвэрүүд болон хийх зүйлсээр дүүрэн байдаг ураас дийлэнх жуулчид тансаг зочид буудалд байх нь шаардлагагүй хэмээн үздэг. Тиймээс Гинза дахь “Muji” зочид буудал нь шаардлагагүй орчныг санал болгодог ердийн зочид буудлаас зайлсхийн өрөөнүүдээ энгийн тохижуулсан ч тав тух болон чанарыг орхигдуулахгүй байхаар шийдсэн байна. 

Энгийн боловч, загварлаг байхаар хийгдсэн өрөөний тохижилт нь мод,  байгалийн чулуугаар хийгдсэнээс гадна шалыг хулсаар хийснээрээ онцлогтой аж. 

Хэрвээ тус зочид буудалд байрласан хүмүүс өөрийн зочид буудал болон гэртээ ижил орчинг бүрдүүлэхийг хүсвэл “Muji” дэлгүүрээс нь захиалах, худалдан авах боломжтой гэнэ. 

Дэлгүүр зочид буудлын нэгээс таван давхарт байрладаг бол зочид буудал нь 6-10 давхарт байрладаг. Мөн хүлээн авах танхимд Япон хоолны ресторан байрладаг бол “Мuji Diner” нь барилгын доод давхарт байрладаг аж.

"Muji" Hotel Ginza нь өөрийн үнийг амралтын өдөр болон ачаалалтай улирлыг үл харгалзан тогтмол байлгахаар шийдвэрлэсэн нь жуулчдад илүү давуу талыг олгож буй бөгөөд онлайнаар өрөө захиалах боломжтой. 

Тус буудал ирэх 4 дүгээр сарын 4-нөөс зочидоо хүлээн авах бөгөөд өрөөнүүд нь 9 өөр сонголттой ба үнийн хувьд 134 доллараас эхэлж байна.



Эх сурвалж: nextshark.com