Энэ жил цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг 2018 оны 5 дугаар сарын 3-наас эхлүүлсэн билээ. 2018 оны 6 дугаар сарын 27-ны байдлаар нийт 494.3 мянган га талбайд тариалалт хийгээд байна. Үүнээс улаанбуудай 342 мянган га-д, төмс 12.7 мянган га-д, хүнсний ногоо 8.1 мянган га-д, тосны ургамал 69.7 мянган га-д, тэжээлийн ургамал  36.6  мянган га-д, эмийн ургамал 947 га-д, жимс, жимсгэнэ 386  га-д тус тус тариалсан юм.

Энэ жилийн хаврын тариалалтад тариалан бүхий 13 аймгийн 86 сумын 1265 аж ахуйн нэгж, иргэдийн 365.2 мянган га үр тарианы талбайг хамруулжээ. Нийт тариалсан талбайн 74.3 хувь буюу 271.4 мянган га талбайн соёололтоор онц, сайн үнэлгээтэй байна.

 Тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг багасгах, тариалалтыг технологийн хугацаанд чанар сайтай зохион байгуулах зорилгоор хэд хэдэн ажил зохион байгуулжээ. Тухайлбал ТЭДС-гаар дамжуулан 6.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3.4 сая литр шатахууныг орон нутгийн шатахуун түгээх станцуудаар дамжуулан бөөний үнийг 1720-1800 төгрөг, жижиглэнг 1949-2080 төгрөгөөр тус тус тооцож, 700 орчим аж ахуйн нэгж, иргэдэд 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож, тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүллээ.