Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэл, дүүрэгт байгалийн голомтот болон мал амьтнаас хүнд халдварладаг өвчин зөөгдөн орохоос сэргийлэх, гамшгаас хамгаалах албадын харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дадлага сургуулийг энэ сарын 15-нд Багахангай дүүрэгт зохион байгуулав. Тус дадлагаар тарваган тахалын шинж тэмдэг илэрсэн үед авах арга хэмжээ, ариутгал халдваргүйжүүлэлт, автомашин сэжигтэй мах тээвэрлэсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар дадлага сургуулийг хийлээ.