АТГ-аас 17 мянга гаруй төрийн албан хаагчийн ХОМ-ийг нийтэд ил болгоод байгаа билээ.Үүнээс зарим албан хаагчдын ХОМ-ийг хүргэж байна.

Татварын ерөнхий газарт олон хэлтэстэй. Газрын даргаар гэхэд 10 гаруй хүн томилогдон ажилладаг.

Татварын ерөнхий газрын Газрын дарга Д.Сайханчулуун: 

Нийт орлого нь 2017 онд 27 сая 552 мянган төгрөг байсан бол жилийн дараа 5 дахин буюу 151 сая 929 мянган төгрөг болж өссөн байна.  Харин гэр бүлийн орлого нь 2 сая төгрөгөөр, орон сууцны тоо 3-аар буурчээ.

Эзэмшдэг тээврийн хэрэгсэл: 327 сая 500 мянган төгрөгийн Тoyota Camry маркын 1, Тoyota Highlander маркын 1 машинтай. 

Мал, аж ахуй: Үхэр-9, Хонь-270

Газар: Эзэмших 0.7 га-1, өмчлөх 592 мкв газартай. 

Үнэт эдлэл: 87 сая 262 мянган төгрөгөөр үнэлэгдсэн.

Хадгаламж, бэлэн мөнгө: 133 сая 839 мянга

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү