Энэ оны эхний найман сарын байдлаар татварын орлогын үзүүлэлт нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Тэр дундаа уул уурхайн компаниудын татвар төлөлт их байгаа нь эрдэс баялгын салбарын үнийн өсөлттэй холбоотойгоор нүүрс зэсийн экспортын хэмжээ ихэссэн нь нөлөөлсөн  байна. Тухайлбал Эрдэнэт ХХК 298,3, Оюутолгой компани 144,9, Эрдэнэс таван толгой ХХК 146,8 тэрбум төгрөгийн татвар төлсөн нь ойрын хэдэн жилд байгаагүй үзүүлэлт юм. 

Орон нутгийн төсөв энэ онд 595,3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх байснаас 628,1 тэрбум төгрөг төвлөрүүлж орлого даван биелүүлсэн байна. Улсын төсөвт 1,764 тэрбум  төгрөгийн орлого төвлөрүүлсөн өндөр үзүүлэлттэй гарсныг Татварын ерөнхий газраас мэдээлжээ.