Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр 10.00 цагт эхэлсэн тус хуралдаанаар 15 асуудал хэлэлцэх юм.

Тухайлбал, Х.Болорчулуун гишүүний боловсруулсан Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Н.Учрал гишүүний боловсруулсан Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлт багтжээ.

Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх тухай, Монгол Улсын нутаг дэвсгэрт оношлогдсон мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний жагсаалт батлах тухай, Гадаад харилцааны сайдын айлчлалын дүнгийн талаар хэлэлцэх аж. Мөн Концессын гэрээгээр хэрэгжүүлэх авто замын төслүүдэд хяналт тавих талаар, Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замын талаар ЗТХ-ийн сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг