Эрүүгийн хуульд эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэгт 2-15 жилийн хорих ял оногдуулах зохицуулалттай. Харин хүн хулгайлах гэмт хэрэгт 2-8 жилийн жил хорих ял оноодог ажээ. Уг асуудал дээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан байр сууриа илэрхийлж, хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайлах, худалдаалах гэмт хэргийн эсрэг юу хийсэн, цаашид яаж таслан зогсоох талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хандан УИХ-ын гишүүний асуулга тавив.

Асуулгад "Сүүлийн жилүүдэд хүүхэд хулгайлах, хүн сураггүй алга болох тохиолдол өсч, тухайн үйлдлийн ард хүн хулгайлах, худалдаалах гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй байна. Эдгээр гэмт хэргүүд хамгийн хүндэд тооцогдож, хар тамхи, хүн амины гэмт хэргээс ч илүү хариуцлагын хүнд зохицуулалттайгаар хуульчлагдсан.Үүнийг Үндсэн хуулиар олгогдсон хүний халдашгүй чөлөөтэй явах, амьд явах эрхийг эд хөрөнгөтэй байх эрхээс дордуулан үзсэн, үр дүн багатай хуулийн зохицуулалт гэж үзэхээр байна" гэжээ.