ТБИЛИСИ. /ТАСС/. Тбилиси дэх гадны зочид, тэр дундаа Оросын иргэд эсэргүүцлийн ажиллагааны үеэр аюулд өртөөгүй хэмээн Гүржийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.

“Сүүлийн өдрүүдэд Тбилисид эсэргүүцлийн ажиллагаа өрнөөд байгаа энэ үед улс оронд олон нийтийн хэв журмыг сахиулж, аюулгүй байдлыг бүрэн хангаж байгаа. Гүржийн нийслэл хотын зочид, гадаадын сэтгүүлч, жуулчид тэр дундаа ОХУ-ын иргэд ямар ч аюулд өртөөгүй” хэмээн мэдэгдэлд дурджээ. 

Гүржид суугаа Оросын сэтгүүлчид төдийгүй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг эрх баригчдаас шаардсан мэдэгдлийг ОХУ-ын Гадаад хэргийн яам өнгөрсөн баасан гарагт нийтэлсэн юм. Тбилиси дэхь эмх замбараагүй байдлын үеэр орон нутгийн болон гадаадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид бэртсэн тухай мөн тус мэдэгдэлд дурдсан байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг