ТЦА-аас “Тээврийн хэрэгсэл, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих ажлын нэгдсэн хуваарь”-ийг боловсруулан улсын хэмжээнд мөрдлөг болгон хяналт тавин ажиллаж байна.

Нийслэлийн Тээврийн газар, Автотээврийн үндэсний төвтэй хамтран нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт 6 явуулын оношлогооны төхөөрөмж ашиглан одоогийн байдлаар “Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл”, “Тусгай дуут болон гэрлэн дохио”, “Улсын дугаар”, “Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал”, “Утаа” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулан, үр дүнг тооцон ажиллажээ.

Хяналт шалгалтаар нийт 381,202 зөрчлийг илрүүлсэн ба уг үзүүлэлтээс харахад Монгол Улсад бүртгэлтэй 970880 тээврийн хэрэгслээс 3 тээврийн хэрэгсэл тутмын 1 нь техникийн хувьд бүрэн бус зөрчилтэй замын хөдөлгөөнд оролцож байгааг харуулж байна.

Иймээс замын цагдаа нар жолооч нарт шаардлагаа чангатгахаар болжээ.