Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад үер усны аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг Нийслэлийн Тээврийн газраас анхааруулж, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байна.

Ус, цаг уур орчны шинжилгээний газрын мэдээлснээр, 7, 8 дугаар сард бороо ихээр орж, цаг агаарын онцгой байдал үүсэх төлөвтэй байна. Иймд замын зорчих хэсэг, эцсийн зогсоолуудад борооны ус ихээр тогтох, замын цөмрөлт үүсэх, үер усны аюул үүсэж болзошгүй байгаа тул замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд соёлтой оролцож, тээврийн хэрэгсэл унтарч зогсох, явган зорчигч руу ус цацах зэргээс болгоомжлох, техникийн бүрэн байдлыг хангаж, шаардлагатай үед холбогдох арга хэмжээ авч, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг анхааруулж байна.