ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурцыг өчигдөр орой баривчилж Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Түүнийг С.Зоригийн хэрэгт холбогдсон иргэдийг эрүүдэн шүүсэн гэх хэргийг зохион байгуулсан үндэслэлээр шалгахаар болсон аж. Учир нь С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг илрүүлэх ажиллагааг Тагнуулын байгууллага хариуцан явуулж байсан бөгөөд тэрбээр тухайн үед тус байгууллагыг удирдаж байсан билээ.

Уг үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газрынхан тайлбар мэдүүлэг аваад байгаа аж.

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг цагдан хорьсон асуудлаар ЦЕГ-аас тайлбар хийлээ.

Бичлэг үзэх: