Торгоны замын түүхэн жимээр анх удаа 3 жилийн турш 12 мянган километр замыг тэмээгээр туулна гэсэн зорилго тавин аялахаар гарсан Н.Байгальмаа бүсгүй замдаа гараад удаж байгаа билээ. Зорьсон зорилгоо биелүүлэхийн тулд тэсгим өвлийг туулан гарсан тэрбээр өдгөө Хятадын нутагт аяллаа үргэлжлүүлж яваа юм.

Сайны хажуугаар саар гэгчээр түүнийг тойрсон элдэв хэл ам үргэлжилсээр байна. Тухайлбал Эстони залуутай холбоотой гэх мэт мэдээлэл гарч араас нь элдэв мэдээлэл хөврөв. Тэрбээр  энэ тухай "Төрсөн дүү маань бурханы оронд одоод удаагүй байна. Яг энэ үетэй зэрэгцээд миний талаар цахим орчинд элдэв худал мэдээлэл цацагдаж эхэлжээ. Энэ бүхнийг хуулийн байгууллага шалгаж хэн нь буруутайг тогтооно гэдэгт итгэлтэй байна" хэмээн бичжээ.

Тэрбээр энэ бүхнийг үл ажран аялалаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд дэмжигчид нь сэтгэлийн дэм өгсөн олон постыг түүнд илгээсээр байгаа ажээ.

 Н.Байгальмаад илгээсэн зурвасуудыг хүргэж байна.

Монголынхоо нэрийг дуурсгахаар тэмцэж буй бүсгүй хүний урмыг нь хугалж уруу доош татаж доромжилох хэрэг байна уу