"Торгоны зам"-аар тэмээтэй аялахаар өнгөрсөн жилийн 11 дүгээр сард Монголоос гарсан аялагч Н.Байгальмаа бүсгүй нийт 1889 км замыг туулаад байгаа аж. 

Тэрбээр одоо Казахстан улсаас нэвтрэх зөвшөөрөл хүлээж байгаа юм. Тэрбээр энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсаараа "Би аяллын зөвшөөрлөө хүлээнгээ АНУ-д ирээд байна. Энд тодорхой хэмжээний хөлс, гэрээтэйгээр тэмээн аяллыг хийж явна. Харин зөвшөөрөл ирэнгүүт тэмээд дээр очиж аяллаа үргэлжлүүлнэ. Ингэхдээ бид монголын талаар хийж байгаа баримтат кинонд тоглохоор болсон. Кинондоо зориулж Монголын түүх, соёлыг сурталчилсан зүйлсээ захисан" гэв.

Сонирхуулахад тэрбээр өөрийг нь гүтгэн доромжилсон Эстони улсын иргэнийг олон улсын шүүхийн байгууллагад өгч, хүний эрхийн байгууллагад хандаад байгаа аж.