Монголоос Их Британийн Лондон хот хүртэлх 12 мянган км газрыг тэмээгээр туулж очих зоригтой шийдвэрийг гаргасан тэмээчин бүсгүй Н.Байгалмаа замдаа гараад таван сарыг үдэж буй.

Тэрбээр өнөөдөр Казахстаны хилийг давж 4 дахь орон Узбекстанд хүрсэн байна.Н.Байгалмаа энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудастаа,

"Бүтэн жил зүтгэсээр 4 дахь орондоо ирлээ. Чингис хаан кино, түүхийн ном зэргээс буусан зураглалаа өөрийн нүдээр харж, тэмээ хөтлөн алхуулах хувьтай л төрж. Аль 13-р зуунд хот босчихсон байсан гээд боддоо...Нэгэн цагт өвгөд, дээдэс морьтой давхилдаж байсан нутгуудаар явнаа." гэжээ.

Тэрбээр аялангаа өөрийнх нь фэйсбүүк хуудсыг дагагч нарынхаа дунд азтан тодруулж дэлхийгээр аялуулж байхаар шийдсэн бөгөөд аяллын компанитай хамтрахаар болсон байна.