Хятадын тэрбумтан Жак Магийн амжилтанд хүрсэн түүх бол орчин цагийн Синдреллагийн үлгэр гэж болно. Тэрээр КФС-д ажилд орохын тулд зүдэрч байснаас авахуулаад олон тэрбум долларын ашигтай интернетийн бизнесээ босгохын тулд гэрийнхээ умгар өрөөнд ажиллаж байсан байна. Жак Ма 20 жилийн турш өөрийн эзэнт гүрнийг босгохын тулд цуцалтгүй хөдөлмөрлөж одоо тэрхүү туршлагаас олж авсан амьдралын мэргэн ухааныг сонсохыг хүссэн хүн бүртэй хуваалцаж байна. Хятадын сонинд нийтлэгдсэн түүний түүхийг Vulcan Post oрчуулснаас доор сийрүүллээ. 

Уг нийтлэлд Жак Магийн тэмцэл, хүсэл тэмүүллийг үгүй хийдэг дөрвөн зүйл, яагаад 35 настайдаа ядуу бол өөрийгөө буруутгах хэрэгтэй вэ гээд сонирхолтой сэдвүүд орсон байна.

Би Алибабаг анх эхлүүлэхдээ гэр бүл, найз нөхдийнхөө хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Гэхдээ эргэн санахад, миний хувьд хамгийн том хөдөлгөгч хүч бол интернетэд итгэх итгэл биш байсан ба дараах зүйл надад маш хүчтэй нөлөөлсөн.

'Хэн юу ч хийсэн, амжилт олсон, олоогүйгээс үл хамааран туршлага олох нь өөрөө амжилтын нэг хэсэг юм” Та цаг үргэлж хичээх хэрэгтэй бөгөөд хэрэв бүтэмжгүй бол өмнө нь хийж байсан зүйлээ буцаах боломжтой.

Т. Э. Лоуренс хэлсэнээр "Бүх хүн мөрөөддөг гэхдээ адилхан биш. Шөнөжин зүүдлэн өглөө сэрэхэд хоосон зүйл болохыг олж мэддэг. Харин өдрөөр мөрөөдөгч нь аюултай хүмүүс юм. Учир нь тэд өөрсдийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд нүдээ нээж, мөрөөдлөө боломжтой болгодог" гэжээ. Эдгээр дөрвөн шалтгааны улмаас хүмүүс амьдралдаа алддаг:

  1. Боломжинд харалган ханддаг
  2. Боломжийг голох
  3. Мэдлэг дутах
  4. Үйлдэл хийхгүй байх

“Та ядуу байна гэдэг нь танд эрмэлзэл байхгүй байгаатай адил. Амбиц амьдралын хөдөлгөх хүч бөгөөд агуу зорилгыг хүн таних хэрэгтэй.“ Энэ дэлхийд тодорхойгүй зүйлүүд байдаг, гэхдээ хийж болохгүй зүйл гэж энэ дэлхийд байхгүй. Хүний хүсэл эрмэлзэлийн гүн нь ирээдүйнх нь боломжийг тодорхойлдог.” Ма дараа нь 35 настайдаа ядуу байгаа бол дараах шалтгаануудаас үүдэлтэй гэжээ.

  1. Амжилтанд хүрэх хүсэл тэмүүлэл байхгүй 
  2. Боломжийг анзаарахгүй
  3. Хулчгар зангаасаа
  4. Зориг дутсан бас зүтгэлгүй

Түүний сургаалиуд: 

  • Хүсэл эрмэлзлэлийн хүчээр бүх бэрхшээлийг даван туулж чадна, өөрийн боломжийг нэмэгдүүл.
  • Хүсэл тэмүүлэлтэйгээр шинэ зүйлийг сурч болно, сурахаа зогсоож болохгүй, мөн төгс төгөлдөр лүү тэмүүлэх хэрэгтэй.
  • Гэр бүл чинь хэдий ядуу байсан ч хамаагүй өөрийнхөө чадварт итгэ, амжилтанд хүрэх хүслээ гээж болохгүй
  • Хэрвээ эцэг эх чинь эмчилгээний мөнгийг чинь дийлэхгүй бол өөр хэн ч чамайг гэхгүй.
  • Гэр бүл тань үнэ цэнэгүй гэж үзвэл, хэн ч чамайг үнэлэхгүй.
  • Чи өрсөлдөгчиддөө ялагдвал, хэн ч чамайг өрөвдөхгүй.
  • Хэрвээ 35 нас хүрчихээд юунд ч хүрээгүй бол, хэн ч чамайг нигүүлсэхгүй.