Хөрөнгө оруулагч, тэрбумтан Роберт Фрийдланд Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад зэсийн нөөцөөрөө дэлхийд 2 дугаарт бичигдэх орд газрын төсөл дээр ажиллаж эхэлжээ.

Камао Какула хэмээх уг ордыг бүрэн хүчин чадлаараа ашиглавал жилд 700,000 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай, үүнтэй зэрэгцэх нөөц газар ховор хэмээн "Айвенхоу майнз"-ын үүсгэн байгуулагч Фридланд Кейптаунд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

Одоогоор уг төслийн хайгуул, олборлолтод 800 сая ам.долларын хөрөнгийг  Айвенхоу гаргаад байгаа аж.

Энэхүү мэдээний дараа  Торонтогийн хөрөнгийн бирж дээр "Айвенхоу" компанийн хувьцаа 21 хувиар өсч тус компанийн зах зээлийн нийт үнэлгээ нь 2.2 тэрбум доллар болжээ.  

Нэмж хэлэхэд Роберт Фридланд Монголын Оюунтолгойн орд газрын төслийг амжилттай эхлүүлсэн, Канадад Voisey’s Bay nickel хэмээх никелийн ордыг илрүүлж 1996 онд 3 тэрбум доллараар зарсан юм.


Эх сурвалж: https://business.financialpost.com