Өнгөрсөн пүрэв гарагт барьцаалагдсан Танзаны тэрбумтан Мохаммед Дьюжигийн гэр бүл түүнийг суллахад тус болох мэдээлэл өгвөл 440 мянган ам.долларын шагнал өгнө гэсэн байна.

Африкийн хамгийн залуу тэрбумтан Мохаммед Дьюжиг өнгөрсөн пүрэв гарагт нүүрээ халхалсан буутай этгээд Дар-эс-Салам хотоос барьцаалан зугтжээ.

Цагдаа нар уг хэрэгтэй холбогдуулан 20 гаруй хүнийг баривчилсан боловч түүнийг ямар учраас барьцаалсан, түүний хаана байгаа эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

Шагналын мөнгө өгөх нь цагдаа нарын мөрдөн шалгах ажиллагаанд нэмэр болно гэж түүний гэр бүлийнхэн үзэж байгаа ажээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг