Тэрэлж орчимд сэлфи хийх гэж байгаад голын усанд живж амиа алдсан хэрэг гарчээ. Уг хэрэг энэ сарын 22-нд гарсан бөгөөд 42 настай багш шавь нартайгаа зугаалж явахад гарсан байна.

Тухайн үед гол хэдийгээр үертэй байсан боловч багш М багавтар устай хэсгээр нь орж хоёр шавьтайгаа зургаа авахуулжээ. Харин  энэ үед голын хүчтэй урсгалд цохиулж хөл алдсан ажээ. Хоёр шавь нь модноос зүүгдэж амь аврагдсан ч багш амиа алдсан байна.