Терроризмын улмаас амиа алдсан хүмүүсийн тоог 2014 оныхтой харьцуулахад 44 хувиар буурсан тухай Эдийн засаг, энх тайвны хүрээлэнгийн “Дэлхийн терроризмын индекс” тайланд дурджээ. Тайланг Лондон хотод танилцуулсан байна.

Террористуудын гарт амиа алдсан хүмүүсийн тоо гурван жил дараалан буурчээ. Ийнхүү буурч байгааг Ирак, Сири дэх “Лалын улс” террорист бүлэглэлийн хүч суларч байгаатай холбон үзэж байна. Сирид террористуудын гарт амиа алдсан хүмүүсийн тоо жил тутамд хоёр дахин буурчээ. Тухайлбал 2017 онд 1,1 мянган хүн амиа алдсан бол 2016 онд 2,1, 2015 онд 2,7 мянган хүн терроризмын улмаас амь насаа алдсан байна. Харин Иракт 2017 онд 4,5 мянган хүн амиа алдаж байсан бол өмнөх онд 9,8 мянган хүн амиа алдсан байна.

“Сири дэх энэхүү үзүүлэлтийг “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагаа амжилттай байгаатай холбон үзэж байгаа бөгөөд цаашид энэ хандлага өссөөр байх болно гэж найдаж байна” хэмээн Эдийн засаг, энх тайвны хүрээлэнг үүсгэн байгуулагч Стив Киллелеа мэдэгджээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС