Tesco компани согтууруулах ундаа бага хэрэглэдэг мянганыханд зориулж дарсаа жижиг шилэн савтайгаар гаргах гэж байна. Тус компаниас 0.5 литр буюу дөрвөн хундага, 3.75 литр буюу гурван хундага дарстай тэнцэхүйц хоёр төрлийн шинэ савлагаа гаргах гэнэ.

Дарсны шилний түгээмэл савлагаа 0.75 литрийн багтаамжтай байдаг ч мянганыханд энэ хэмжээ ихэддэг талтай аж. Тиймээс тэд одоо нэг шил вино дуусгах гэж зоволтгүй болох нь. 

both-table-0.jpgTesco

Жижиг, авсаархан энэ савлагааг Tesco компани цагаа олж гаргалаа. Их Британид хийсэн судалгаагаар гэхэд залуучууд нь согтууруулах ундааны хэрэглээгээр бүх цаг үеийнхнээс хойгуур жагсжээ. Түүгээр ч зогсохгүй 16-24 насны залуучуудын 25 хувь нь согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй гэсэн судалгаа ч гарсан. 

single-fp.jpgTesco

Tesco компанийн бүтээгдэхүүн хөгжүүлэгч Александра Рунсиман “Манай сүлжээ дэлгүүрт жижиг савлагаатай согтууруулах ундаа авах хүсэлтэй үйлчлүүлэгч их хандах болсон. Ихдүүлж, илүүдүүлчихээд хаях бодолтой хүн мэдээж ховор шүү дээ. Одоо цагийн залуучууд бага уудаг болохоор байнга илүү гардаг. Их хэмжээтэй савлагаа байгальд хог хаягдал ихтэй, их уух нь эрүүл мэндэд ч хор нөлөөтэй гэх мэт өөр шалтгаан бий. Тийм болохоор бид яг хүсээд байгаа хэмжээтэй савлагааг нь гаргахаар шийдсэн юм” хэмээлээ. 

Дэлхийн нийтээр ажиглагдаж байгаа мянганыхны эл хандлагыг дагаж архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ шинэчилнэ гэж ажиглагчид дүгнэж байна.