Бид өөрсдийн өв соёлыг тусгасан амьд хөгжмийн хамтлаг гарч ирснийг мэдээгүй байхад аль хэдийн дэлхий нийтээр мэддэг болжээ. 

Хү хамтлагийн өнгөрсөн 9 дүгээр сарын 13-ны өдөр хийсэн  “Гэрэг” цомгийнхоо шинэхэн дууг цацсан байна.

Тус хамтлаг Монголын зан заншил, соёл уламжлалыг бидэнд танил болсон Rammstein, System Of A Down, Foo Fighters гэх мэт алдартай хамтлагуудыг илэрхийлдэг барууны рок урсгалтай хослуулан өөрсдийн өвөрмөц өнгө аяс, хэв маягийг бий болгож дэлхийд гайхагдан байна.


Тус хамтлагийн гитарчин Тэмка “Бид Монгол улсынхаа хөгжмийн урлагийг илэрхийлэхийг хүссэн. Бид өөрсдийн хөгжим, уран бүтээлээрээ дамжуулан хүн бүхний сэтгэлд хүрнэ гэж бодож байна”  гэжээ.

Тэд хэв маягаа Хүннү гүрний өнө эртний дайн тулааныг дүрслэн Хүннү Рок хэмээн илэрхийлдэг.

Хү хамтлаг 2016 онд нийслэл Улаанбаатар хотноо гоцлол дуучин, морин хуурч Ц.Галбадрах (Галаа), хөөмийч, бишгүүрчин, аман хуурч Г.Нямжанцан, Монгол гитарчин Тэмүүлэн (Тэмка) гэх бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан билээ.

Тэд энэ сард Европын улсуудаар аялан тоглолтоо хийх юм. 

Гэрэг альбум дахь дуунууд:

  1. The Gereg

  2. Wolf Totem

  3. The Great Chinggis Khaan

  4. The Legend of Mother Swan

  5. Shoog Shoog

  6. The Same

  7. Yuve Yuve Yu

  8. Shireg Shireg

  9. The Song Of Women