"The Hu" хамтлагийн хийсэн шинэ уран бүтээл Сугаан Эссэна Youtube сувагт цацагдаж эхэллээ. Таны сонсож байгаа энэ дуу монгол хэлээр бүтээгүй бөгөөд алдарт Оддын Дайн киноны сүүлийн үеийн видео тоглоомон хувилбар болох Star Wars Jedi: Fallen Order-т зориулсан манай галактикын алсын алсад орших "оддын дайны" хэлээр зохиосон дуу юм. 

Тус дууны утгыг бүрэн гаргахын тулд эхлээд монгол хэлээр зохиож, дараа нь "тэнгэрийн" хэл рүү орчуулж Start Wars Jedi-д зориулсан цор ганц дуу төржээ. Сугаан Эссэна гэдэг нь Хар Аянга "Black Thunder" гэсэн утгатай бөгөөд сансарын аугаа хүчтэй баатар хүний зүрх, сэтгэлийн тухай дуу ажээ. 

Star Wars Jedi: Fallen Order-н гол дүр Cal Kestis-т зориулсан хамтлагийг олох гэж бид их удаан оролдсон гэж тус видео тоглоомыг үйлдвэрлэсэн Respawn Entertainment-ийн дууны найруулагч Ник Лавиерс хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. "Lucasfilm компани биднийг The Hu хамтлаг руу чиглүүлж өгсөн. Тэдний Wolf Totem (Чонон Сүлд) дууг сонсож байхад миний толгойд гэрэл асах шиг л болсон. Үнэхээр тэдний хөгжим бол Оддын Дайны хөгжим" гэжээ.