“Pixar”-аас 2004 онд гаргасан хамгийн шилдэг супер баатрын кино гэж болохоор “The Incredibles” хүүхэлдэйн кино нь супер хүчтэй гэр бүлийн талаар өгүүлдэг. Тэд бусдаас өөр авъяас чадвараа нууж энгийн амьдралаар тайван амьдрахыг хүсдэг билээ. 14 жилийн дараа “Pixar”-ийнхан уг киноны 2 дугаар ангийг гаргахаар болжээ. Кино театруудаар 6 сарын 15-аас гарч эхлэх юм байна.