АНУ-ын хамгийн өндөр орлоготой шинэ киноны жагсаалтыг гурван долоо хоног дараалан тэргүүлсэн “Солиотой баян Азиуд” инээдмийн киноны байрыг “Гэлэнмаа” кино эзэлжээ.

Урьдчилсан тооцоогоор 53.5 сая доллараар бүтсэн уг киноны нээлт Америк болон дэлхийн бусад улсад нэгэн зэрэг нээлтээ хийсэн даруйдаа 131 сая долларын орлого олсон гэж таамаглаж байна. 

Хэдийгээр блокбастерт албан ёсоор дебют хийсэн ч мэргэжлийн шүүмжлэгчид болон үзэгчдийн шүүмжлэлийг аваагүй аж. Одоогоор нийт үзэгчдээс 28 хувийн эерэг сэтгэгдэл авсан гэж дурьджээ. Энэ нь киноны амжилт нь удаан үргэлжлэхгүйг харуулж буй ч Halloween ойртож байгаа учраас тэр болтол хүмүүсийн анхаарлыг татах боломжтой гэнэ.

Америкийн топ 10 киноны жагсаалтыг харна уу.