Найман жилийн өмнө Голландад зохион байгуулагдсанаас хойш АНУ-д 10 гаруй цуврал гарч дэлхий даяар хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг болж чадсан шоу бол "The Voice’"  юм. Өдгөө дэлхийн 62 улсад 332 дугаараа цацаад байгаа энэхүү шоу нэвтрүүлэг нь АНУ-д анх 2011 оны дөрөвдүгээр сарын 26-нд гарч эхэлжээ. Гарсан цагаасаа хойш хөгжмийн ертөнцийн нэр хүндтэй эрхмүүдээс сорчилж сонгодог тул шинэ шүүгч хэн байх нь олны анхаарлыг татсаар ирсэн билээ. Шоуны ялагчийг АНУ-д үзэгчдийн саналаар тодруулж, 100 мянган доллар, “Universal Music” групптэй хамтран ажиллах гэрээгээр шагнадаг юм.

Тэгвэл энэхүү шилдгүүдийг шигшдэг эрхмүүд хэр их мөнгө халаасалдаг бол?

1. Адам Левин-13 сая доллар

"Maroon 5" хамтлагийн дуучин Адам Левин энэ шоуны анхны шүүгчдийн нэг юм. Тэрбээр гурван улирлын ялалтыг гартаа авсан амжилттай нэгэн. Тэрбээр улирал тутамд шүүгчээр ажилласныхаа төлөө 13 сая долларын гэрээ хийдэг. Эхний улирлын ялагчаар түүний сонгосон дуучин, хөгжимчин Хавьер Колон тодорсон юм.

2. Шакира 12 сая доллар

Колумбын дуучин Шакира 4-6 дугаар улирлын шүүгчээр ажиллаж байсан билээ. Үнэндээ тэр нэг удаа ч ялж байгаагүй. Гэхдээ Шакира бол энэ нэвтрүүлгийн түүхэн дахь хамгийн гайхалтай шүүгч гэгддэг. Тэр үзэгчдийг догдлуулж, оролцогчдод шоунд хэрхэн өөрийгөө илэрхийлэхийг зааж чаддаг учраас түүний гэрээ 12 сая ам доллараас бууж байгаагүй юм. Түүний хувьд гэр бүлдээ цаг зарцуулах шаардлагатай учраас шоуг орхисон юм.

3.Ашер 7 сая доллар

Грэммийн долоон шагналын эзэн алдарт R&B дуучин, реппер, жүжигчин Ашер шоуг хэсэг завсарлаж байгаад эргэж ирсэн юм. Эргэж ирээд 7 сая долларын гэрээ байгуулсан Ашер шоуныхаа үнэ цэнийг баталж Josh Kaufman-ыг "төрүүлсэн" билээ.

4. Кристина Агулера 17 сая доллар

"The Voice" шоуны хамгийн үнэтэй шүүгч нарын нэг бол яах аргагүй Кристина Агилера. Гэвч шоунаас 2 ч удаа завсарлага авсан байдаг. Учир нь хөл хүнд болж гэрээгээ цуцалж байсан юм. Мөн нэг удаа шоунаасаа жилийн завсарлага  авч бие даасан “Lotus” цомгоо гаргаад амжсан билээ. Түүнийг эргэн ирэхэд шоуны ерөнхий зохион байгуулагч Филипп “Агилера онцгой нэгэн. Түүнийг хэн ч орлож чадахгүй. Дахин хамтрах болсондоо баяртай байна” гэжээ.

5.Фаррел Уилльямс 7 сая доллар

Фаррел Уилльямс шоуны 7 дугаар цуварлаас эхэлж нэгдсэн юм. Тэрбээр  "Despicable Me" киноны "Happy" дуугаараа "The Voice" шоуны түүхэн дахь Оскарт нэр дэвшсэн цорын ганц шүүгч юм. 

6.Алиса Кейс 8 сая доллар

Тэр дундаж гэрээ байгуулж 8 сая доллар өвөртөлсөн байдаг. Эмэгтэй шүүгчид гял цал хувцаслалтаараа нүд гялбуулж байхад тэр бараг будаггүй төрхөөрөө, часхийсэн үгсээрээ үзэгчдийг байлдан дагуулсан билээ.

7.Майли Сайрус 13 сая доллар

Түүнийг шүүгчээр сонгосон нь үнэндээ "The Voice"-ийн багийн урьдчилсан тооцоолсон сонголт байсан юм. Майли Сайрусыг ирснээс хойш тус нэвтрүүлгийг үзэх залуусын тоо эрс нэмэгдсэн гэж үздэг.

8.CeeLo Green 2 сая доллар

Дуучин, продюсер, шоуны анхны шүүгч бол CeeLo Green юм. Хамгийн анх түүнд зохион байгуулагчид нь 2 сая доллар амлаж байсан бол шоунаас гарахад  6.5 сая ам.доллар болж өссөн юм.