Оройн цагаар сууж ажилладаг эсвэл утсаа их оролддог хүмүүс нойргүйтэх, нүд нь ядарч өвдөх тохиолдол их байдаг. Бидний хэрэглэдэг ухаалаг төхөөрөмжүүдийн дэлгэцнээс ялгарах цэнхэр өнгө нь хүний биеийн унтахад тусладаг мелатонин гэдэг дааврыг ялгарах процессыг удаашруулдаг байна. Заавал нойргүйтэхгүй юмаа гэхэд миний онцолсон апп-уудыг суулгаад оройн цагаар утас компьютер ашиглахад нүд чинь бага ядрах болно.

PC/Mac: f.lux апп

Windows эсвэл Mac хэрэглэдэг бол f.lux нэртэй аппликейшн татаж аваад компьютертаа суулгаарай. Оройн цагаар ажил дээрээ суух шаардлага гардаг бол заавал суулгахыг зөвлөж байна.

     Давуу талууд

  • Ашигласнаар оройн цагаар нүдний ачаалал бууруулж, биеийг унтахад тусладаг
  • Хэзээ нар жаргаж, мандаж байгааг мэддэг учраас автоматаар ажиллаж эхэлдэг
  • Дэлгэцний гэрлийг 2700-6400K хооронд тохируулж болно
  • Огцом шилждэггүй алгуур шилждэг тул нүдэнд ачаалал өгөхгүй
  • Кино үзэх тохиргоог идэвхижүүлснээр дэлгэц эргээд хэвийн өнгөтэй болно

     Сул талууд

  • Mac дээр ашиглаж үзэхэд цэнэг хурдан дуусч байгаа санагдсан
  • Өнгөтэй байнга харьцаж ажилладаг хүмүүст (жишээ нь: дизайнер) ашиглахад тохиромжтой бус (түр унтрааж болох ч гэсэн)

Android: Twilight

Mac дээр f.lux ашиглаж байгаа байдал

twilight

              Twilight-ийг Play Store-оос татаж аваад утсандаа суулгаарай. Зарчмын хувьд f.lux-тай адилхан.

    Давуу талууд

  • Дэлгэцний гэрлийг өөрөө тохируулж болно
  • Twilight-ийг ашигласнаар нүдний ачаалал буурч, биеийг унтахад бэлдэнэ
  • Хэзээ нар жаргаж, мандаж байгааг мэддэг учраас автоматаар ажиллаж эхэлдэг

    Сул талууд

  • Pro хувилбар нь өөрийн профайл үүсгэх боломжтой, хувирах цагийг тохируулж болдог мөн ашиглаагүй үедээ “Twilight service”-ийг унтраах боломжтой
  • Өнгө дизайнтай ажилладаг хүмүүст тохиромжгүй

iOS: Night Shift

iOS 9.3 үйлдлийн систем гарснаас хойш бүх сүүлийн үеийн төхөөрөмжүүд Night Shift-тэй болсон.

     Давуу талууд

  • Үйлдлийн системтэйгээ хамт ирдэг функц
  • Цэнхэр өнгийг бууруулснаар дэлгэц шар өнгөтэй болж нүдэнд ирэх ачаалал бууруулдаг
  • Газар зүйн байршил дээр тулгуурлан хэзээ нар жаргаж, мандаж байгааг мэддэг учраас өөрөө тохируулах чадвартай эхэлдэг
  • Огцом шилждэггүй, нэг мэдэхэд ассан байдаг нь амар

    Сул талууд

  • Өнгө дизайнтай ажилладаг дизайнер хүмүүст тохиромжгүй

     Settings > Display & Brigthness > Night Shift орж тохируулаарай.

Эх сурвалж: Kherlen.com