АНУ-ын дуудлага худалдааны компани Атлантын далайд мөсөн уул мөргөж, хэдэн мянган хүний амь авч одсон Титаник хөлгийн сүүлийн зоогийн цэсийг цахимаар худалдаалах гэж байна. Энэ сард Атлантын далайгаас Титаник хөлгийг олсны 30 жилийн ой болох юм. Түүхийн чухал дурсгал болох уг цэс 70 мянган ам.долларын үнэ хүрнэ хэмээн мэргэжилтнүүд тооцоолжээ. 

Түүнчлэн хөлгийн ослоос амьд гарсан хүний захидал, зорчигчдын жинг тусгай сандал дээр суулган хэмжих тасалбар зэргийг дуудлага худалдаанд оролцуулах аж. Хоолны цэс болон тасалбарыг аврах завинд сууж, амь аврагдсан зорчигчийн хүрэмнээс олсон гэж тус компаниас мэдээллээ.