АНУ-ын дуудлага худалдааны компани Атлантын далайд мөсөн уул мөргөж, хэдэн мянган хүний амь авч одсон Титаник хөлгийн сүүлийн зоогийн цэсийг цахимаар худалдаалсан байдаг.

Хоолны цэс болон тасалбарыг аврах завинд сууж, амь аврагдсан зорчигчийн хүрэмнээс олсон гэдэг.

Өнгөрсөн жил болсон дуудлага худалдаагаар Титаник усан онгоцноос үлдсэн 370 орчим зүйлсийг үнэ хаялцуулсан юм. Хамгийн өндөр үнэ хүрсэн  хоолны цэс. Усан онгоц живсэн 1912 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдод өгсөн уг цэсд 40 гаруй хоолны нэр байсан ажээ