Өчигдөр нийслэл хотын хэмжээнд зам тээврийн ослын 183 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 3 хүний амь нас хохирч, 6 хүн гэмтсэн ноцтой зам тээврийн ослууд гарсан байна. 

Мөн өмнөх өдөр нь хүүхэд бэртэж гэмтсэн хэрэг хэд хэд гарчээ. Тухайлбал зам тээврийн осолд 4 хүүхэд өртсөний 2 нь замын хөдөлгөөнд ганцаараа оролцож байсан бол 2 нь эцэг, эх, ах эгчийн хамт гарцаар гарах үедээ осолд өртсөн байна.

Мөн Чингэлтэй дүүргийн нутаг гэр хорооллын зам, Доод салхитын  ..... тоот хашааны үүдэнд амины T.Corsa маркийн автомашины жолооч нь хашааныхаа үүдэнд тоглож байсан 1 нас 8 сартай хүүхдийг мөргөж амь нас нь хохирсон эмгэнэлтэй хэрэг бүртгэгдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байна.